Женнигийн “Ruby” цомог Billboard-ын 7 дугаар байранд бичигдлээ
BLACKPINK хамтлагийн Женни “Ruby” нэртэй анхны бүрэн хэмжээний бие даасан цомгоороо АНУ-ын Billboard-ын үндсэн цомгийн жагсаалтад 7-дугаар байранд бичигдлээ. Түүний өмнө Blackpink хамтлагийн гишүүд болох Роуз, Лиза нар Billboard 200-д соло уран бүтээлчээр орж байсан юм.
Энэ цомогт “Like Jennie”, “Mantra”, “Love Hangover”, “ExtraL”, “Seoul City”, “Starlight”, “Twin” зэрэг 15 дуу багтсан. 2022 онд BLACKPINK “Born Pink” нэртэй хоёр дахь бүрэн хэмжээний цомогоороо Billboard 200-д тэргүүлсэн анхны К-поп охидын хамтлаг болж байв. Хамтлагийн уран бүтээлчид соло бүтээлээрээ хэдийн өөрсдийгөө Америкийн зах зээлд таниулаад эхэлжээ.
URL: http://www.fact.mn/482987.html