₮28,8 тэрбумын газраас Т.Баясгалан, ₮32 тэрбумын хуурамч гарын үсгийн залилангаас Д.Батбаяр цагаадав. Н.Болормаа мултарч, Н.Цэрэндорж яллагдав

tststststtstsaaaaД.Батбаяр, Т.Баясгалан нар Эрүүгийн хуулийн мөнгө угаах, залилах гэмт хэрэгт холбогдон зургаан сараас найман жилийн хорих ялтай зүйл ангиар хэдэнтээ шүүгдэв.

  • 17.3-2.2 бусдад ноцтой, эсхүл их хэмжээний хохирол учруулж үйлдсэн бол арван мянган нэгжээс дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
  • 16.8-1 Гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж түүнийг авсан, эзэмшсэн, ашигласан; түүний хууль бус эх үүсвэрийг нь нуун далдлах, гэмт хэрэг үйлдэхэд оролцсон аливаа этгээдэд хуулийн хариуцлагаас зайлсхийхэд туслах зорилгоор өөрчилсөн, шилжүүлсэн; түүний бодит шинж чанар, эх үүсвэр, байршил, захиран зарцуулах арга, эзэмшигч, эд хөрөнгийн эрхийг нуун далдалсан бол зургаан сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас нэг жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

2023.04.06-нд нийслэлийн Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, цагаатгасан. Тус дүүргийн ерөнхий шүүгч Б.Батболорын гаргасан шийдвэр байв.

НПГ-ын прокурор уг шийдвэрийг эсэргүүцэж Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд эсэргүүцэл бичсэнээр, дахин хэлэлцэхээр болсон.

2023.07.27-нд Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх тэднийг цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, анхан шатны журмаар дахин хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн.

2025.03.13-нд Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэлэлцээд тэдэнд холбогдох хэргийг гэмт хэргийн шинжгүй гэж үзэн хэрэгсэхгүй болголоо. Тодруулбал,

  • Д.Кёкүшюзанбатбаяр, Т.Баясгалан нарыг гэм буруугүй, гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр цагаатгаж,
  • Н.Болормаад холбогдох хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож,
  • Б.Цэрэндоржийг залилан мэхлэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 6 жилийн ял оноохоор шийдвэрлэжээ.

Н.Болормаа, Д.Цэрэндорж нар нь тэдний бизнес хамрагчид. Тайлбарлая.


-Богд уулнаас авсан 28,8 тэрбумын газрыг үл хэрэгсэж, цагаатгав уу-

НЭГТ, Д.Кёкүшюзанбатбаяр, Т.Баясгалангийн хамтаар Богд хан уулын дархан цаазат, тусгай хамгаалалттай хэд хэдэн бүсэд газар авч, зориулалтын дагуу ашиглаагүй, орон сууц хороолол барьсан, байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээ хийлгээгүй зэрэг хэрэгт холбогдсон.

Тэд Богд ууланд ахмадын амрал, жирэмсэн эхийн сувилал, спорт цогцолбор барина” хэмээн 65,5 га буюу зургаан газрын эзэмших эрхийг авсан байдаг. Тэдгээр газрын үнэлгээ нь 28,820,000,000 төгрөг.

Жишээ нь, Т.Баясгалангийн ээжийн нэр дээрх “Гэгээн талбай” ХХК-иар жирэмсэн эхчүүдийн сувилал барина гэж “Ташгайн ам”-наас 9,592,000,000 төгрөгийн 21,8 га газрыг эд хөрөнгө, мөнгө төгрөгөөр бартердах замаар бусдад өгсөн байдаг. “Уран ган” ХХК-ийн захирал Б.Лхагвасүрэнд 3,2 тэрбум гаруй төгрөгийн эд хөрөнгө, авлагаар худалдахаар тохирчээ. 2016 онд Б.Лхагвасүрэнгийн дүү Д.Эрдэнэбилэгийн нэр дээр шилжүүлж, хариуд нь Бадралаас 1 тэрбумын авлага, 3 гаруй тэрбумын үнэ бүхий 11 тээврийн хэрэгсэл авсан байдаг.

Энэхүү хэрэгтэй холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг /линк/-ээр уншина уу.


-Төрийн өндөрлөгүүдийн хуурамч гарын үсгээр 32 тэрбумыг залилсан хэргээр Д.Кёкүшюзанбатбаяртай хамт шүүгдсэн Н.Болормаа хөөн хэлэлцэхээр мултарч, Д.Цэрэндорж 6 жилээр яллагдав-

ХОЁРТ, БНХАУ-ын иргэн Вү Сэн Чангаас “Замын-Үүд чөлөөт бүсийн бүтээн байгуулалт, Гашуун сухайтаас-Ганц мод хүртэл газар доогуур нүүрс тээвэрлэх битүү, туузан дамжуургын ажилд хамтран ажиллана, хөрөнгө оруулалт хийнэ” гэж 12,431,810.65 ам.доллар буюу 32,713,190,850 төгрөгийг Д.Кёкүшюзанбатбаяр, Б.Цэрэндорж, Н.Болормаа нар залилан мэхлэх замаар авсан хэрэгт холбогдсон байдаг.

Ингэхдээ Монгол Улсын Засгийн газар, УИХ, Тэргүүн шадар сайд, Шадар сайд болон яамдын албан бичгүүдийг хуурамчаар үйлдсэн гэх хэргээр шалгагдаад удсан билээ.

Н.Болормаа нь 2009 онд Вү Сэн Чиангийг Кёкүшюзанбатбаяртай танилцуулсан. 2010 онд Вү Сэн Чиангийг Кёкүшюзанбатбаяр “Сайхан туурь ордос” ХХК-ийн захирал Б.Цэрэндоржтой танилцуулсан гэгддэг.

Энэхүү хэрэгтэй холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг /линк/-ээр уншина уу.


Хачирхалтай нь, Д.Батбаяр, Т.Баясгалан нарыг цагаатгаж, Н.Болормаа хөөн хэлэлцэхээр мултарч, Б.Цэрэндорж зургаан жилийн ял сонсжээ. Шүүхээс ялгавартай шийдвэрийг гаргасан нь, олон нийтийн гайхаш төрүүлэхээс аргагүй.

Шүүхийн шинэчлэл, шүүхийн үйл ажиллагаа ил тод болгож олон нийтэд ил дамжуулдаг болсон. Гэвч залилах гэмт хэрэг учир шууд дамжуулалт хийгдэхгүй гэж шүүхээс тайлбарласан. Одоогоор шүүх шийдвэрээ ч ил болгоогүй байна. Олон нийтийн эгдүүцлийг төрүүлээд байна.

У.УЯН

https://eguur.mn/576327/


URL: http://www.fact.mn/482941.html