Хятад импортын нүүрсний хяналтаа чангаруулж, чанаргүй нүүрсийг хязгаарлана гэж мэдэгдлээ
2024 он бол манай улсын уул уурхайн салбарт тэр дундаа нүүрсний экспортод туйлын өгөөжтэй жил байсан билээ. Дэлхий дахинаа нүүрс трэнд болох цаг үе нь өнгөрсөн онд ийн тохиож манай улсын хувьд зорилтоос давуулж 79 сая тонн нүүрс экспортлосон.
Хятад Индонези улсаас авах нүүрсний импортоо нэмэгдүүлсэн нь Монголынхоос 10 дахин өндөр
Монголын нүүрсний гол худалдан авагч Хятад улс нийтдээ өнгөрсөн оонд 542 сая тонн нүүрс импортолсон бөгөөд энэ нь 2023 оны 474 сая тонноос даруй 14.4 хувиар өссөн үзүүлэлт юм. Хятадын энэ эрэлтийг дагаад олон улсын зах зээл дээрх нүүрснй үнэ буурсан ч гэлээ манай улсын хувьд хожоотой экспорт хийж чадсан.
Гэвч энэ байдал удаан үргэлжлэлгүй, 2025 он нүүрсний үнэ төсөөллөөс буурч эхлэв.
Хятадын хувьд ОХУ-аас нүүрсний импортоо 93.86 сая тоннд хүргэсэн нь өмнөх оныхоос 7 хувиар буурсан үзүүлэлт бөгөөд Оросын үүрсний үйлдвэрлэл, тээврийн зардал өртөг өндөр, төмөр замын хүчин чадлын хязгаарлалт, олон улсын хориг арга хэмжээнүүд гэдэг шалтгаанаар ийн буурахад нөлөөлсөн юм. Энэ шийдвэр дээр манай улсын нүүрсний экспорт 2025 онд өснө гэдэг хүлээлттэй байгаа ч Хятад улс Австралиас авах нүүрсний хэмжээгээ 59 хувиар нэмэгдүүлж 53.63 сая тонн,
Индонезиэс авах нүүрсээ 8 хувиар нэмэгдүүлж 245.12 сая тоннд хүргэв. Харин манай улсаас авах хэмжээгээ 19 хувиар нэмсэн нь Австралийн нүүрсний хэмжээнд ч хүрээгүй байна.
2025 он гарснаар Хятадын томмоохон компаниуд нүүрсний иимпортоо зогсоох тухай мэдээллүүд дотоодод нь хөврөх болов. Гашуунсухайт-Ганцмод боомтоор гарсан нүүрс тус боомтын агуулахад 4.9 сая тонн хэмжээнд бөөгнөрсөн бөгөөд энэ нь тус улсын томоохон боомтуудад ч мөн ижил байна. Тухайлбал, Хятадын 55 боомтод 2 дугаар сарын сүүлчээр 72.92 сая тонн нүүрс бөөгнөрсөн нөхцөл байдал үүссэн нь 2019 оноос хойшхи хамгийн өндөр дүн аж.
Хятад нүүрсний импортын шалгуураа чангаруулна
Хэдийгээр Хятадын гангийн үйлдвэрлэл хямралтай, үйлдвэрлэлийн хэмжээ ирэх жилүүдэд буурах төлөвтэй байгаа ч Монгол Улс дулааны нүүрсний нийлүүлэгчийн хувьд байр сууриа бэхжүүлэхийг зорьсон хэвээр байгаа.
Үүнээс гадна “Эрдэнэс Тавантолгой” ХК нь Хятадын дөрвөн том компанитай 16 жилийн хугацаатай нүүрс нийлүүлэх гэрээ байгуулсан. Эдгээр гэрээний хүрээнд жилийн нийлүүлэлт таван жилийн дотор оргил үедээ 20 сая тоннд хүрнэ хэмээн тооцоолж буй.
Он гарснаас хойш манай улсаас худалдан авах нүүрсний импорт нь царцанги байдалд байгаа бөгөөдХятадын Гаалийн ерөнхий газар импортын нүүрсний шалгалтыг удаашруулж байгаа гэсэн мэдээллийг няцаасан байна. Тэд ням гарагт өөрсдийн Weibo цахим хуудсандаа “4-р сарын 1-ээс эхлэн гаалийн хяналт шалгалт, бүрдүүлэлтийн хугацаа уртсаж, улам төвөгтэй болно гэсэн яриа газар авсан нь худал.
Харин Хятадын Нүүрс Тээвэрлэх, Түгээх Холбоо 4-р сарын 1-нээс эхлэн Хятадын олон газрын гаалийн байгууллагууд импортын нүүрсэнд хяналт шалгалтаа эрчимжүүлэх болно гэж баасан гарагийн орой мэдэгдэв. Одоогоор дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй байна.
Уг холбоо болон Хятадын Нүүрсний Аж Үйлдвэрийн Холбоо өнгөрсөн сард гишүүддээ хандан чанар муутай нүүрсний импортыг хязгаарлаж, зах зээл дэх илүүдлийг тэнцвэржүүлэхийн тулд олборлолтоо бууруулахыг уриалсан мэдэгдэл гаргажээ.
Ингэснээр Хятад улс дотоодын болон импортоор худалдан авах бүх сувгийн нүүрс дэх хяналт шалгалтаа илүү чангаруулах төлөвтэй байгаа нь манайхаас мөн нийлүүлдэг нүүрсний импортод нөлөөлж магадгүй юм.
Ц.ТАМИР
https://eguur.mn/576273/
URL: http://www.fact.mn/482935.html