Нийтийн эзэмшлийн зам талбайг зөвшөөрөлгүй ашиглаж байгаа зөрчлийг арилгуулж байна

Screenshot 2025-03-18 125654Баянгол дүүргийн хэмжээнд 21 хүний бүрэлдэхүүнтэйгээр 5 шарын уулзвараас Баруун 4 зам хүртэлх нийтийн эзэмшлийн гудамж, зам талбайд хяналт шалгалт хийж, зөрчлийг арилгуулж байна. Тодруулбал, хотын өнгө үзэмжийг сайжруулах, иргэдийн эрүүл, ая тухтай орчинд амьдрах эрхийг хангах, газар ашиглалтыг сайжруулах, явган хүний зам, талбайн хүрэлцээ хангамжийг нэмэгдүүлэх зорилгоор нийслэлийн есөн дүүргийн нутаг дэвсгэрт нийтийн эзэмшлийн зам талбайн зөрчил арилгах ажлыг гуравдугаар сарын 10-ны өдрөөс эхлүүлсэн. Энэ хүрээнд нийслэлийн холбогдох арав гаруй мэргэжлийн байгууллага хамтран дүүрэг тус бүрийг гурван хэсэгт хуваан уг ажлыг зохион байгуулж байгаа юм.


URL: http://www.fact.mn/482931.html