Ноорог.мн сайтын байранд үзлэг хийж, ажилтнуудаас МЭДҮҮЛЭГ АВЧЭЭ
Өнгөрсөн шөнө цагдаагийн байгууллагаас Ноорог.мн сайтын байранд үзлэг нэгжлэг хийж, компьютеруудынх нь хард дискийг хураан, долоон ажилтнаас мэдүүлэг авчээ.
Тэднийг Эрүүгийн хуулийн 19 зүйлийн 9.1-т заасан Үндэсний эв нэгдлийг бусниулахыг завдсан гэх үндэслэлээр хойшлуулшгүй ажиллагаа явуулж буйгаа тайлбарласан байна.
Уг үйл явдалтай холбоотойгоор тус сайтаас өнөөдөр /2025.03.18/ 12:30 цагт Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн гадна хэвлэлийн бага хурал зарлаад байна.
URL: http://www.fact.mn/482914.html