Иранд хижаб зүүгээгүй эмэгтэйчүүдийг дрон, аппликэйшнээр илрүүлж, арга хэмжээ авч байна

328756-15032025-1742012060-546632488-_131139220_482c4360ec74c0177e5cb876ce0d59502b953dd8Нэгдсэн Үндэстний Байгууллага /НҮБ/-ын мэдээлснээр Ираны эрх баригчид дрон болон дижитал технологи ашиглан эмэгтэйчүүдийн хувцаслалтын хатуу дүрмийг мөрдүүлж байна.

Тодруулбал Ираны аюулгүй байдлын албаныхан гар утасны “Nazer” хэмээх тусгай аппликэйшн ашиглан эмэгтэйчүүдийг тээврийн хэрэгсэлд толгой нүцгэн явж байгаа бол мэдээлэхийг иргэдэд уриалж байна.

Иргэд тус аппликэйшнээр хижаб зүүгээгүй эмэгтэй байгаа тээврийн хэрэгслийн дугаар, байршил, цагийн мэдээллийг оруулж, мэдээлэл илгээдэг аж.

Машиндаа хижаб зүүгээгүй эмэгтэйд хууль зөрчсөн анхааруулга мессежийг илгээх бөгөөд үл тоомсорлосон тохиолдолд тээврийн хэрэгслийг нь хураах арга хэмжээ авдаг хэмээн тайланд дурдсан байна.

Мөн Техран болон өмнөд бүс нутагт хижабын дүрэм мөрдөлтийг хянахын тулд дрон, хяналтын камерын хэрэглээ нэмэгдэж байна гэв.

Хууль зөрчсөн эсвэл эсэргүүцэл илэрхийлсэн эмэгтэйчүүдийг баривчилж зодох, хорих зэрэг арга хэмжээ авдаг гэжээ.

Энэ талаар дэлгэрэнгүй тайланг гуравдугаар сарын 18-нд Хүний эрхийн зөвлөлд танилцуулах аж.

Эх сурвалж: ВВС


URL: http://www.fact.mn/482860.html