Өндөр түвшний нээлтийг өргөжүүлнэ
Чөлөөт худалдааны бүс байгуулах боломжийг ашиглаж, байгууллагын нээлтийн өндөр стандартыг ахиулах ажлыг эрчимжүүлж, “Бүс ба Зам”, Хятад-Монгол-Оросын эдийн засгийн коридорын хамтын бүтээн байгуулалтад гүн гүнзгий оролцож, Зүүн хойд Ази, Төв Ази, Европ, Америк, Австрали, Шинэ Зеланд болон хөгжиж буй эдийн засагтай орнуудтай хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлж, өргөжүүлэх болно. Гадаад худалдааны багцыг өргөжүүлэх, хуучин автомашин, завсрын бараа, хөдөө аж ахуй, хүнсний бүтээгдэхүүний экспортын цар хүрээг өргөжүүлэх, хил дамнасан цахим худалдааны хэд хэдэн үйлдвэр, аж үйлдвэрийн паркуудыг хөгжүүлнэ. Хөх хот, Улаанцав дахь Хятад-Европ ачааны галт тэрэгний хуваарилах төв байгуулах ажлыг идэвхтэй ахиулж байна. Мөн Хятад-Европын ачааны 500 галт тэрэг аялуулж, боомтын ачааны хэмжээ 130 сая тонныг давж, гадаад худалдааны импорт экспортын нийт хэмжээ 220 тэрбум юаниас давахыг биелүүлнэ.
Өвөр Монгол гадаадад нээлттэй 20 боомттой. Боомтын үйл ажиллагааг сайжруулахад анхаарч, Хятад-Монголын Эрээн хот-Замын-Үүдийн эдийн засгийн хамтын ажиллагааны бүсийг байгуулж, Манжуур боомтын стандарт царигтай хоёрдугаар шугам болох Эрээн хот авто замын хоёрдугаар боомтыг хэрэгжүүлнэ. Мандал боомт,Ганцмод боомтын гол төслүүдийн бүтээн байгуулалтын ажлыг сайтар хийнэ.Манжуур, Эрээн хот дахь ухаалаг боомтуудын туршилтын ажлыг хийж дуусгана.
Найруулагч: | С.САРАНЧИМЭГ |
Эх сурвалж: | www.nmgnews.com.cn |
URL: