Үндсэн хуулийн өдөрт зориулсан бөхийн барилдаанд дархан аварга Н.Батсуурь түрүүллээ

Шинэ Үндсэн хууль батлагдсаны 33 жилийн ойд зориулсан Улс, аймаг, цэрэг, сумын цолтой 128 бөхийн барилдаан өнөөдөр 13:00 цагт Монгол бөхийн өргөөнд  эхэллээ. Барилдаанд:

  • Дархан аварга Намсрайжавын Батсуурь
  • Улсын арслан Баярсайханы Орхонбаяр
  • Улсын арслан Цэдэнсодномын Бямба-Отгон  тэргүүтэй бөхчүүд зодоглож байна.

17.00 цагийн байдлаар гурвын даваа үргэлжилж байна. Аймгийн арслан Б.Очирхүү улсын арслан Ц.Бямба-Отгоноор гурав давлаа.

Дөрвийн даваанд: /Давсан бөхийн нэрийг цэнхрээр тэмдэглэв/

Дархан аварга Н.Батсуурь АА Г.Цоггэрэл
Улсын арслан Б.Орхонбаяр АА У.Батгэрэл
Улсын заан М.Лхагвагэрэл Дорнод аймгийн Баян-Уул сумын харьяат АА М.Бэлгүтэй
Улсын заан С.Сүхбат АА М.Гантулга
Улсын харцага Э.Даш АА М.Еркебулан
Улсын харцага Э.Ууганбаяр  Булган аймгийн Гурванбулаг сумын харьяат АА Б.Очирхүү
Улсын начин Ч.Батчулуун ААД.Алтанцоож
Улсын начин Д.Амарсайхан Сүхбаатар аймгийн Онгон сумын харьяат АА Н.Өсөхбаяр нар барилдлаа.

Тавын даваанд: /Давсан бөхийн нэрийг цэнхрээр тэмдэглэв/

Дархан аварга Н.Батсуурь, Булган аймгийн Гурванбулаг сумын харьяат АА Б.Очирхүү
Улсын арслан Б.Орхонбаяр, АА Д.Алтанцоож
Улсын заан М.Лхагвагэрэл, Улсын харцага Э.Даш
Улсын заан С.Сүхбат, Сүхбаатар аймгийн Онгон сумын харьяат АА Н.Өсөхбаяр нар зодоглолоо.

Зургаагийн даваанд: /Давсан бөхийн нэрийг цэнхрээр тэмдэглэв/

Дархан аварга Н.Батсуурь, АА Д.Алтанцоож
Улсын харцага Э.Даш, Сүхбаатар аймгийн Онгон сумын харьяат АА Н.Өсөхбаяр нар барилдаж байна.

Долоогийн даваанд Дархан аварга Н.Батсуурь Сүхбаатар аймгийн Онгон сумын харьяат АА Н.Өсөхбаярыг давж,  барилдаанд түрүүллээ. 2025 оны анхны барилдаанд түрүүлж, үзүүрлэсэн болон их шөвгийн дөрөвт шалгарч үлдсэн бөхчүүдийн бай, шагналыг УИХ-ын дарга Д.Амарбаясгалан, дэд дарга Б.Пүрэвдорж нар гардууллаа.


URL: