Өмнөд Калифорнийн агаарын чанар аюултай түвшинд хүрчээ

-09012025-1736412851-398472993-caliӨмнөд Калифорнид түймэр дэгдсэний улмаас их хэмжээний утаа униар агаар мандалд дэгдэж бүс нутгийн агаарын чанар эрс мууджээ. IQair-ийн хамгийн сүүлийн мэдээгээр Калифорни мужийн Алтадена хотод агаарын чанарын индекс 426 хүрээд байна.

Энэ үзүүлэлт нь агаарын чанарын индексийн 6-ийн 6-р түвшин буюу “хамгийн аюултай” ангилалд орох бөгөөд сүүлийн хоёр хоногийн турш агаарын бохирдлоороо алдартай Шинэ Дели хотын үзүүлэлтээс давсан байна хэмээн Дэлхийн агаарын чанарын мэдээллээс дурджээ.

Өмнөд Калифорнийн бүс даяар утаа, тоосонцор ихэссэнтэй холбоотойгоор агаарын чанарын сэрэмжлүүлэг зарлагдсан байна. Эдгээр сэрэмжлүүлэг нь одоогоор пүрэв гарагийн сүүлч хүртэл хүчинтэй боловч түймэр унтраах ажил үргэлжилж байгаатай холбоотойгоор сунгагдах магадлалтай.

“Тоосонцор бохирдол нь уушгинд гүн нэвтрэх чадвартай бөгөөд зүрхний шигдээс, цус харвалт, багтраа, амьсгалын бэрхшээл зэрэг ноцтой эрүүл мэндийн асуудал үүсгэж болзошгүй. Бүх хүн өртөж болох ч уушги, зүрхний өвчтэй хүмүүс, ахмад настнууд, жирэмсэн эмэгтэйчүүд, хүүхдүүд, мөн гадаа их хугацаагаар байдаг хүмүүс илүү эрсдэлтэй байдаг” хэмээн Өмнөд Эргийн Агаарын Чанарын Удирдлагын Дүүрэг анхааруулжээ.

Эх сурвалж: CNN


URL: