Дэлхийн хүн амын 8.5 хувь нь туйлын ядуу амьдарч байна

Дэлхийн хүн амын 8.5 хувь нь туйлын ядуу амьдарч байнаДэлхий дахины ядуурлын үзүү­лэлт тө­­­дий­лөн буурахгүй, 2020-2030 он “ал­­­дагд­сан арван жил” болж бай­­­гааг Дэл­­хийн банк “Дэл­­хийн ядуу­­­­­­рал, хөг­жил цэ­­цэг­­лэлтийн тайлан-­­­­2024”-төө дурд­­­­жээ. Ядуур­­лыг эцэслэж, хам­­тын хүч, орол­­­­­­­­­­­­цоонд тул­­гуурласан хөг­­­жил цэ­­­цэг­­­лэл­­­­­­­­тийг дэлгэрүү­­­лэх хүн тө­рөлх­­­­­­­төн, улс ор­­нуу­­дын нэгд­­мэл зо­­­рил­­­гын хэрэг­­­­жилт 2030 он гэхэд онц өөрч­лөлтгүй, ураг­­­­­шил­сан зүйл­­гүй байх тө­лөвтэй гэнэ. 1990 оныхтой харь­цуу­­­­­­ла­­­­хад Өм­нөд Азийн бүс нутагт (Энэт­­­­хэгийг эс тооц­­­­вол) нэн ядуу амь­­­дарч буй хүний тоо 141-ээс 20 сая болж эрс буурчээ. Мөн Энэт­­­­хэгт нэн ядуу­­­чуу­­дын тоо сүүлийн 34 жи­­лийн хуга­­­­­цаанд 431-ээс 129 сая болж цөөр­­сөн гэнэ. Гэвч дэлхийн хэм­­­жээнд авч үз­­­­­вэл ядуур­лын үзүүлэлт 2010 оноос хойш зог­сонги тө­­лөвт шилж­­­­жээ. Өдөрт 2.15 ам.доллароос бага ца­лингаар амь­дарч буй хү­мүүсийг туй­лын ядуу ангилалд баг­таадаг. Дэлхийн банк 2030 он гэ­хэд туйлын ядуур­лыг арил­гах зорилт дэвшүүл­сэн. Мөн НҮБ зэ­­­рэг олон талт хамтын ажилла­­гааны бай­гууллагууд Тогтвор­той хөгж­­­лийн зорил­­­­гын хү­­­рээнд ядуурлын эцэс­­­­­­­лэж, хүн төрөлх­­төнд амар амга­­лан амьд­­­рах, хөг­­жил цэцэглэл­тийн үр ши­­мийг ижил тэгш хүртэх нөхцөл бүр­дүү­лэ­хийг чу­­­­хал­­чилж буй. Тэгвэл өд­гөө дэл­­­­­­­­хийн нийт хүн амын 700 сая орчим буюу 8.5 хувь нь туйлын ядуу, 44 хувь нь ядуу зүдүү амь­дарч байна. Судлаачид “2030 он гэхэд энэ тоо бараг өөрчлөгдөх­­гүй, хамгийн эергээр төсөөл­лөө гэ­хэд туйлын ядуу амьдрагсдын тоог одоо­­­­гийн хүн амын гур­ван хувьд (250 га­­­­­­руй сая) хүр­гэх боломжтой. Ийм үр дүнд хүрэхэд маш их хи­­­чээл зүтгэл, хөрөнгө, хүч хэрэгтэй” гэжээ.


URL: