Хөрсний ус шавхаж, байгаль орчинд хохирол учруулсан “Риверстөүн пропертийз”-ийн нэхэмжлэлийг үндэслэлгүй гэж үзлээ

Хөрсний ус шавхаж байгаль орчинд хохирол учруулсан “Риверстөүн пропертийз”-ийн нэхэмжлэлийг үндэслэлгүй гэж үзлээ

Их хэмжээний хөрсний ус шавхаж, байгаль ор­­чинд хохирол учруулсан ч холбогдох бай­гуул­­лагаас ногдуулсан нөхөн төлбөрийг ба­раг­­­дуулахаас татгалзаж, Засгийн газрыг шүү­­­хэд өгсөн “Риверстөүн пропертийз” ХХК-ийн нэхэмжлэлийг нийслэлийн Захиргааны хэр­­гийн давж заалдах шатны шүүхээс үндэс­лэл­гүй гэж үзэн хэрэгсэхгүй болгожээ. Өөрөөр хэл­бэл, барилгын суурийн хөрсний усыг шав­хан зайлуулах нь ус ашиглаж буй хэл­бэр биш, тиймээс нөхөн төлбөр төлөх ёс­гүй гэсэн тус компанийн нэхэмжлэлийн үн­дэс­лэлийг үгүйсгэсэн байна. Ингэснээр “Ри­верс­төүн пропертийз” ХХК барилга барих явц­даа сүүлийн хоёр жил гаруйн хугацаанд зөв­шөө­рөлгүйгээр шавхаж урсгасан усныхаа ашиг­лалтын төлбөрийг зохих хууль, журмын дагуу холбогдох байгууллагад барагдуулах нөхцөл үүсэв. Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Усны газрынхан тус компанийг багадаа 6.5 сая шоо метр ус хууль бусаар шавхаж, хий дэмий урс­гасан гэж тооцоод, 20 тэрбум төгрөгийн нө­хөн төлбөр ногдуулаад буй билээ.
Эл хэргийн шүүх хурал нийслэлийн За­хир­гааны хэргийн давж заалдах шатны шүүхэд өн­гөрсөн оны есдүгээр сард анхан шатны жур­маар болоход барилгын компанийн нэхэмж­лэ­лийг бү­хэлд нь хэрэгсэхгүй болгосон. Тэгвэл нэхэмжлэгч тал давж заалдсанаар удаах шүүх хурал нь өнгөрсөн оны сүүлчээр болж, ийнхүү шийдсэн байна. Үүнд хариуцагчаар оролцсон, Усны газрын дарга З.Батбаяр “Усны тухай хуульд тусгасанчлан ус ашиглалт гэж юуг үзэх тухай шүүхийн жишиг тогтлоо. Хөрсний ус хэмээх үнэт эрдэнийг хайрлан хамгаалах нь чу­хал. Шавхан зайлуулсан тохиолдолд ашиг­лал­тын төлбөр зайлшгүй төлөх, төлбөрөө нэ­гэнт барагдуулсан бол усаа дахин ашиглах, хэ­рэг­цээтэй газар нь нийлүүлэх боломжтой” гэв.

Н.Мишээл

https://www.unuudur.mn/a/273080


URL: