Н.Учрал: Цөмийн энергийн агентлагийг дахин байгуулна
УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын төрийн эзэмшлийн хувь, хэмжээг орлуулах тухай тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Уг тогтоолын төслийн агуулга нь Франц улстай ураны төсөл хамтран хэрэгжүүлэх гэрээний нөхцөлийг тодорхойлох агуулгатай юм. Энэхүү тогтоолын төслийг хэлэлцэх үеэр Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Н.Учрал Цөмийн энергийн агентлагийг дахин байгуулна гэдгээ хэллээ. Тэрээр “Энэхүү гэрээ батлагдсаны дараа, хаврын чуулганаас өмнө Цөмийн энергийн агентлагийг дахин байгуулах саналаа Засгийн газраас УИХ-д өргөн мэдүүлнэ. Цаашдаа энэ төслийг хэрэгжүүлэгч гол байгууллага нь мэргэжлийн агентлаг нь байгаасай гэж хүсэж байгаа” гэв.
URL: