Нийслэлийн төсвийн төслөө ил болго, А.Баяр дарга аа

463067669_846768357628778_794331093000586128_n

Нийслэлийн ирэх оны төсвийг 12 сарын 2-нд нууцаар шахуу хэлэлцэж баталсан нь иргэдийн дургүйцлийг төрүүлсэн. Тухайн үед төсвийн төслийг нээлттэй байршуулаагүй, хуралдааны зар, товоо ч мэдээлэлгүй нэг мэдэхэд баталчихсан байв. Тэгвэл нийслэлийн 2025 оны төсвийн төслийг НИТХ өчигдрөөс дахин хэлэлцэж байна. Гэхдээ бас л төсөв нь ил байхгүй, хаалттай хэвээр. Нийслэлийн ИТХ-ын Ажлын алба, ИТХ-ын төлөөлөгчдөөс асуусан ч өгсөнгүй.

ИТХ бол нэрнээсээ харахад ч тодорхой буюу иргэдийн төлөөллийн байгууллага. Гэтэл НИТХ-ын дарга А.Баяр хэлэлцэж байгаа асуудал, төсвийн төслөө иргэдэд нээлттэй байршуулахгүй байна. Үндсэн хуулиар олгосон иргэдийн мэдэх эрхийг хангахгүй нь. Түүнчлэн Үндсэн хуульд заасанчлан төр, засгийн бүх эрх мэдэл ард түмний мэдэлд байдаг. Иргэдийнхээ Үндсэн хуулиар олгосон эрхийг хангахгүй байгаа ИТХ-ын дарга А.Баярт хүний эрх, эрх чөлөө, төрийн үйл ажиллагааны ил тод байдлыг хангахтай холбоотой хуулийн зарим заалтыг танилцуулж байна.

  • Үндсэн хуулийн гуравдугаар зүйлийн 1.Монгол Улсад засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна. Монголын ард түмэн төрийн үйл хэрэгт шууд оролцож, мөн сонгож байгуулсан төрийн эрх барих төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан энэхүү эрхээ эдэлнэ.
  • Үндсэн хуулийн арван зургадугаар зүйлийн 17. Монгол Улсын иргэн дараахь үндсэн эрх, эрх чөлөөг баталгаатай эдэлнэ: 17/төр, түүний байгууллагаас хууль ёсоор тусгайлан хамгаалбал зохих нууцад хамаарахгүй асуудлаар мэдээлэл хайх, хүлээн авах эрхтэй. Хүний эрх, нэр төр, алдар хүнд, улсыг батлан хамгаалах, үндэсний аюулгүй байдал, нийгмийн хэв журмыг хангах зорилгоор задруулж үл болох төр, байгууллага, хувь хүний нууцыг хуулиар тогтоон хамгаална
  • Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулйн 12.1.Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн удирдлагыг хэрэгжүүлэхэд Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан төрийн үйл ажиллагааны үндсэн зарчмыг мөрдөхийн зэрэгцээ доор дурдсан зарчмыг баримтална: 12.1.7.ил тод байх, иргэдийг мэдээллээр хангах;

https://tsahiur.mn/n/s/22458


URL: