Эд хөрөнгийг авахаар заналхийлсэн Л.Алтанхуяг нарын 16 хүнд холбогдох хэргийг шүүхээр хэлэлцүүлэхээр шийдвэрлэжээ
Л.Алтанхуягийн захиалснаар нэр бүхий этгээдүүд 2024 оны гуравдугаар сарын 5-7-ны өдрүүдэд нэр бүхий иргэний эд хөрөнгийг авахаар заналхийлсэн байдаг. Ингэхдээ Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт байрлах хоёр орон сууцны эзэмших гэрээг хүч хэрэглэн зэвсэг, зэвсгийн чанартай зүйл ашиглан айлган бүрдүүлж, өөрийн нэр дээрээ шилжүүлэн авч, бусдын эд хөрөнгийг заналхийлсэн. Мөн ингэх үеэрээ тухайн иргэнийг зодож, биед нь гэмтэл учруулж, бэлгийн дур хүслээ ёс бусаар хангасан байдаг. Тэгвэл уг хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр Улсын дээд шүүх шийдвэрлэжээ. Тодруулбал, Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаанаар Л.Алтанхуяг; Н.Алтангэрэл; С.Алтансүх; М.Амартүвшин; А.Бадамсэрээжид; Н.Батдуулга; Н.Батцэнгэл; Д.Батмарта; Э.Бошигт; С.Билгүүн; Э.Сумъяажаргал; Ж.Түвшинтөгс; Ц.Түмэнбаатар; Б.Ууганзаяа; Б.Хулансамбуу; П.Энхсайхан нарт холбогдох хэргийг
шүүгдэгч Л.Алтанхуяг,
түүний өмгөөлөгч О.Санчирбал
шүүгдэгч Н.Алтангэрэл
шүүгдэгч Н.Батдуулга
түүний өмгөөлөгч О.Анхбаяр
шүүгдэгч Б.Ууганзаяа
шүүгдэгч С.Билгүүний өмгөөлөгч Б.Тэнгис
шүүгдэгч Э.Сумъяажаргалын өмгөөлөгч З.Хүрэлсүх болон Н.Нарантуяа, Д.Батбаяр нарын хамтран гаргасан гомдлыг тус тус үндэслэн 2025 оны нэгдүгээр сарын 2-ны өдөр хянан хэлэлцсэн байна.
Шүүгдэгч Л.Алтанхуяг нарын 16 хүн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.4, 11.6 дугаар зүйлийн 1, 12.1 дүгээр зүйлийн 2.2, 2.10, 17.6 дугаар зүйлийн 2.3, 20.3 дугаар зүйлийн 1, 2, 20.16 дугаар зүйлийн 1, 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдсон юм. Танхимын нийт шүүгчийн хуралдаанаар шүүгдэгчид болон тэдний өмгөөлөгч нарын гомдлын үндэслэл нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан “шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах” үндэслэлд хамаарна гэж үзэв.
URL: