Дэлхийн банк Засгийн газраас нийт 1.7 сая ам.доллар нэхэмжилжээ
Дэлхийн банкны санхүүжилтээр “Цахим эрүүл мэнд” төсөл хэрэгжсэн. Аудитын дүгнэлтээр төсөл хангалтгүй үнэлэгдсэн тул Дэлхийн банкнаас уг төслийг зогсоож, Засгийн газраас нийт 1.7 сая ам.долларыг нэхэмжилжээ.
АТГ-ын мөрдөгчид Дэлхийн банктай мэдээлэл солилцох замаар гадаад улсын ижил төстэй чиг үүрэг бүхий байгууллагатай хамтран ажилласан байна. Төслийн гүйцэтгэгч БНСУ-ын “Taihan Cable & Solution” компани нь хуурамч баримт бичиг бүрдүүлэх замаар төслийн сонгон шалгаруулалтад шалгарчээ.
Улмаар гэрээнд тусгасан төслийн хөрөнгийг үр дүнгүй зарцуулж, улсад их хэмжээний хохирол учруулсан болохыг тогтоосон. Тус компаниас 1.7 сая ам.долларын хохирлыг Монгол Улсад эргүүлэн төлүүлж, төсвөөс дээрх зээлийн төлбөрийн хүүг төлж байсныг зогсоолоо хэмээн АТГ мэдээлэв.
URL: