Хучлагатай тээврийн хэрэгсэл дотор хүүхэд угаартаж НАС БАРЖЭЭ
Өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 26-ны өдөр БГД-ын нутаг дэвсгэрт автомашинаа халааж байсан хүн угаартсан байна гэх дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.
Дуудлага мэдээллийн дагуу шалгалтын ажиллагаа явуулахад 11 настай эрэгтэй хүүхэд Тоёота приус 30 маркын хучлагатай тээврийн хэрэгсэлд сууж, тус автомашиныг халааж байх үедээ угаартаж амь насаа алдсан байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон байна.
URL: