Их Британийн эдийн засгийн судалгааны төв болон Адам Смитийн хүрээлэнгийн судалгаагаар 2028 он гэхэд саятнуудын эзлэх хувьд Турк, Орос, Шведэд нэмэгдэх аж. Туркт бэлэн мөнгө, хувьцаа, өмч зэрэг хөрөнгийн бүх ангилалд нэг сая ам.доллароос (915,000 евро) илүү хөрөнгөтэй хүмүүсийн эзлэх хувь 34 хувиар өсөх төлөвтэй байгаа бөгөөд тус улс Европ тивд тэргүүлэхээр байна. 2022-2023 онд Турк улсын насанд хүрсэн нэг хүнд ногдох баялгийн хэмжээ нь 157 хувиар өссөн байна.
Их Британи, Нидерланд хамгийн муу үзүүлэлттэй нь
Судалгаанд хамрагдсан 36 улсаас Их Британи, Нидерланд хоёр хамгийн доогуур жагссан бөгөөд хоёр улс дахь саятны тоо буурах төлөвтэй байна. Судалгаанаас үзэхэд Их Британи 2028 он гэхэд саятнуудынхаа 20 хувийг, Нидерланд таван хувийг алдахаар байгаа аж. Барууны үзэл баримтлалтай Адам Смитийн хүрээлэн Их Британи дахь саятнуудын тоог буурна гэж таамаглаж буйгаа өндөр татвар, баялаг бүтээгчдийг дэмжих дургүй соёл зэрэг хүчин зүйлстэй холбон тайлбарлаж байна.
2028 он гэхэд дэлхийн эдийн засгийн хүчирхэг гүрэн болох АНУ, Хятад зэрэг улс дахь саятнуудын тоо бага зэрэг өсөхөөр байгаа аж. Адам Смитийн хүрээлэнгийн шинжээчид АНУ 12, дэлхийн хоёр дахь том эдийн засаг болох Хятадад найман хувиар өснө гэж үзэж байна.
URL: