Хятад улс визгүй нэвтрүүлэх бодлогуудыг бүрэн хөнгөлөлттэй хэрэгжүүлж байна

Хятад улс 12-р сарын 17-ны өдөр мэдэгдэл нийтлэж, энэ өдрөөс визгүй дамжин өнгөрөх бодлогуудаа зөөлрүүлэн сайжруулж, визгүй дамжин өнгөрөх гадаадын иргэдийн Хятадад байх хугацаа 72 цаг, 144 цаг байсныг бүгд 240 цаг буюу 10 хоног болгон сунгаж, 21 боомтыг визгүй дамжин өнгөрөх хүмүүсийг нэвтрүүлэх боомт болгон нэмсэн бөгөөд гадаадын иргэн бүс нутаг алгасан зорчиход нь зөвшөөрөл өгөхөө мэдэгдсэн юм.

Сүүлийн үед Хятад улсын аялал жуулчлалын тухай олон улсын нийгмийн сүлжээн дэх мэдээлэл сурталчилгаа нэмэгдэж, жуулчдын сонирхлыг илүү татах боллоо. Энэ нь визийн хөнгөлөлттэй бодлогууд нэмж хэрэгжүүлсэнтэй шууд холбоотой юм.

Хятад улс өдгөө 26 оронд бүх талаар визгүй зорчих бодлого хэрэгжүүлж байгаа бөгөөд Франц, Герман зэрэг 38 оронд ганц талын визгүй бодлого, 54 оронд хилээр дамжин өнгөрөхөд визгүй байлгах бодлого, 157 улс орон, бүс нутагтай харилцан визгүй нэвтрүүлэх хэлэлцээр тохиролцсон байна. Визийн хөнгөлөлттэй бодлогын цаана нь Хятад улсын гадаадад нээлттэй байлгах хүчин чармайлтыг харуулж байгаа юм.

Сүүлийн үед Хятадад аялсан жуулчид нийгмийн сүлжээн дээрээ нүдээрээ үзсэнээ хуваалцсанаар барууны хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн мэдээлдэггүй зүйлсийг дэлгэж байгаа юм.

Илүү олон найз нөхөд Хятад улсад зочлон аялж, Хятад улстай танилцан, хөгжлийн боломжийг хамтаар хуваалцахыг урьж байна.

Сүүлийн үеийн статистикийн мэдээллээр 2024 оны 1-р сараас 11-р сар хүртэл Хятадын боомтуудаар 29.218 сая гадаадын иргэн орж ирсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 86.2 хувиар өссөн байна. Үүнээс 17.446 сая иргэн визгүй орж ирсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 123.3 хувиар өссөн байна.

Найруулагч: Ш.ЦОГЗОЛМАА
Эх сурвалж: http://www.news.cn/

URL: