Макао ”Нэг улс хоёр систем”-ийн амьжиргааны хүчийг харууллаа

Макао ”Нэг улс хоёр систем”-ийн амьжиргааны хүчийг харууллаа

 

Макао эх орныхоо мэдэлд эргэн нэгдсэний 25 жилийн ой болж буйтай холбоотойгоор Хятадын Төв радио телевизийн CGTN Макаогийн Судалгааны төвтэй хамтран Макаогийн 1551 оршин суугчийг хамруулсан санал асуулга явуулав.

Санал асуулгад оролцогсдын 93.9 хувь нь Макаогийн засаг захиргааны онцгой бүсийн сүүлийн жилүүдийн засаглалын түвшинд сэтгэл хангалуун буйгаагаа илэрхийлж, 91.9 хувь нь Макаочуудын улс төрийн эрх, эрх чөлөөг бүрэн баталгаажуулсан хэмээн үнэлж, 90.8 хувь нь Макаогийн нийгмийн халамжийн түвшин мэдэгдэхүйц сайжирсан гэжээ.

Санал асуулгад хамрагдагсдын 94.3 хувь нь эх орон Макаогийн хөгжилд бүрэн дэмжлэг үзүүлсэн хэмээн үнэлж, 92.5 хувь нь эх орондоо түшиглэн, дэлхий нийттэй холбогдох нь Макаогийн өвөрмөц давуу тал мөн гэжээ.

Судалгаанд хамрагдсан хүмүүсийн 92.2 хувь нь “нэг улс хоёр систем” нь Макаогийн практик амжилт гэсэн бол 92.6 хувь нь Макаогийн ирээдүйд итгэл дүүрэн буйгаа илэрхийллээ.

 

Найруулагч: Ш.ЦОГЗОЛМАА
Эх сурвалж: http://www.news.cn/

URL: