Гэрээсээ мал хариулах боломжтой уу?
35 настай Дэлхийхонгор бол Өвөр Монголын Шилийнгол аймгийн Баяннуур багийн малчин айлд өсөж төрсөн юм. Тэр их сургуулиа төгсөөд хөдөө нутагтаа ирж мал аж ахуйн технологийг дээшлүүлэв. Малчдын хэрэгцээг ойлгож, бүтээгдэхүүн боловсруулж, цаг тухайд нь шинэчлэх, цөлжилтийг урьдчилан сэргийлэх, хянах ажилд оролцох гээд өнөөдөр тэр сурсан мэдлэг, ур чадвараараа хөдөө нутагт шинжлэх ухаан, технологийн шинэчлэлийн үрийг суулгаж байна.
Нүүр дүүрэн инээмсэглэлтэй, шударга, энгийн, нарийн ширийн зүйлст өндөр шаардлага тавьдаггүй, дандаа “зүгээр ээ” гэж ярьж явдаг хүн бол Дэлхийхонгор юм.
Үг ярихдаа хөмсгөө зангидаж, асуудлын гүн рүү орох дуртай, мөн дандаа “хангалтгүй” гэж ярьж явдаг хүн бол Дэлхийхонгор юм.
Эгэл борогжуун хөдөөгийн малчин айлд өсөж төрсөн Дэлхийхонгор энэ жил 35 настай. Өвөр Монголын Шилийнгол аймгийн Баяннуур багийн иргэн. 2012 онд Өвөр Монголын Хөдөө аж ахуйн их сургуулиас төгссөнийхөө дараа төрсөн нутагтаа ирж өөрийн сурсан мэдлэг мэргэжил, ур чадварынхаа дагуу хөдөө нутагт шинжлэх ухаан, технологийн шинэчлэлийн үрийг суулгаж байна. 2023 онд тэр “Бүх Хятадын хөдөө аж ахуй, хөдөө нутгийн хөдөлмөрийн жишээ үзүүлэх хүн”-ээр шалгарчээ.
Сургуулиа төгсөөд хөдөө нутагтаа буцав-
“Чадварлаг, хэрэгтэй хүн яагаад хөдөө нутагтаа буцахгүй байгаа юм бэ?”
Шилийнгол аймгийн Шилийнхотоос 100 орчим километр хол зайд байгаа Авага хошуунд 1 цаг гаруй яваад хүрэв. Дэлхийхонгор хар бор царайтай, хар нүдний шил зүүжээ.
Авага хошуу нь Шилийнгол аймгийн дунд хойд хэсэгт орших бөгөөд нийт 27500 хавтгай дөрвөлжин километр талбайтай, 40000 орчим хүн амтай, тэдний талаас илүү нь малчид бөгөөд үйлдвэрлэлийн бүтэц харьцангуй энгийн юм. Анх хөдөө нутагт очиж ажиллахад хэсэг хүмүүс “намайг их сургууль төгссөн оюутан байгаад яагаад хөдөө нутагт ирж ажиллаж байгаа юм бэ?”гэж гайхширсан байдалтай асуудаг. Дэлхийхонгор инээмсэглээд “Хэрвээ танд чадвар байгаа, бас энд хэрэгтэй юм чинь яагаад хөдөө ирж болохгүй гэж?” гэдэг. ”
Дэлхийхонгор сэтгүүлчийн хамт Баяннуур багт ирэв. Алсаас харахад хөдөө талд шинэхэн барьсан зам харагдана.
Алсад үхэр, хонь бэлчихыг хараад Дэлхийхонгор хүүхэд насаа дурсав.
-Намайг бага байхад нутаг бэлчээр маш тархай байсан. Нэг удаа үхэр малаа усалхад хоёр цаг гаруй хугацаа зарцуулдаг байсан. Өвөлдөө хамгийн дор агаарын дулаан -30 градус хүрдэг, тэр хүйтэнд хэдэн километрийн зайд байдаг худагт очиж үхэр хонио усалдаг. Тэр үед би аав ээжийнхээ ажлыг илүү хялбар болгохыг хүсдэг байлаа гэлээ.
Аавынх нь шинэ зүйлсэд сониуч зан, хүнтэй сайхан харьцдаг нь Дэлхийхонгорт ихээхэн нөлөө үзүүлсэн юм. Аав маань хөдөө гэрийн том, жижиг зүйлсийг засаж янзалж чаддаг.
-Аавынхаа засаж янзлахыг хараад би ч бас оролдоод үзмээр байдаг гэлээ.
Дэлхийхонгор багажны хайрцгийг онгойлгоход олон төрлийн багаж харагдлаа. Тэр,
-Сургуулиасаа гэртээ ирээд хийх дуртай зүйл бол эдгээр багажнуудыг аваад гадна дотор байгаа зүйлийг салгах эвлүүлэх явдал юм гэлээ. Дэлхийхонгор өсөж том болоод хөдөө нутгийн мал аж ахуйн одоох байдлыг өөрчлөхөд технологи хэрэгтэй гэдгийг ойлгожээ. Их сургуулийн оюутны элсэлтийн шалгалтыг бөглөхдөө Өвөр Монголын Хөдөө Аж Ахуйн Их Сургуулийн хөдөө аж ахуйн механикжуулалт, автоматжуулалтын мэргэжлийг сонгожээ.
Их сургуульд суралцаж байх хугацаандаа Дэлхийхонгор чөлөөт цагаараа номын санд очиж ном унших буюу практик төслүүдэд оролцдог байсан. Хичээлээс гадуур тэр механик зураг зурах, компьютер гэх мэт техникийн олон сургалтад хамрагдсан байдаг.
-би сургуулиа төгсөхөөсөө өмнө хөдөө нутаг руугаа буцаж ажиллахаар шийдсэн бөгөөд аав ээж хоёр маань намайг их дэмжиж зоригжуулсан юм гэж Дэлхийхонгор хэллээ.
Дэлхийхонгор интернэтээс “Гурван салбар ба нэг дэмжлэг” хөтөлбөр нь их сургууль төгсөгчдийг багш, хөдөө аж ахуй, анагаах ухаан зэрэг салбарт хөдөө аж ахуйн хөгжил шинэчлэлтийн чиглэлд оролцохын тулд энгийн түвшинд ажиллахад урамшуулан дэмждэг болохыг олж мэджээ. Тэр 2013 оны 7-р сард энэ хөтөлбөрөөр дамжуулан Абага хошууны нутаг бэлчээрийн хяналтын болон удирдлагын газар хоёр жил ажилласан юм.
Шэнэ бүтээл судлан гаргав-
-Сургалт боловсрол гэдэг маш чухал, би хэдэн сайхан санаа цуглуулсан
Дэлхийхонгор хоёр жилийн ажилласныхаа үр дүнг ярихдаа “сургалт боловсрол гэдэг маш чухал, би хэдэн сайхан санаа цуглуулсан” гэлээ.
-тухайн үед би бэлчээр нутгийг хэмжих ба малчдын хооронд маргаан шийдвэрлэх ажил хийдэг байсан. Тийм учраас өдөржин малчдтай хамт байдаг гэж Дэлхийхонгор шар гадартай тэмдэглэлийн дэвтрээ гаргалаа. Хуудас бүрд малчдын хэрэгцээ, нутаг бэлчээрийн байршил зэргийг тэмдэглэжээ.
Дэлхийхонгор малчидтай харилцахдаа тэдний амьдралыг үргэлж ажигладаг. Нэг удаа тэр малчны малын саравчинд хяналтын камер суурилуулж байхдаа “Хяналтын камерыг малын саравчинд суурилуулж болоод, яагаад хөдөө бэлчээрт суурилуулж болохгүй гэж?” гэсэн асуулт орж ирэв. Малчин айлуудын нутаг бэлчээрийн талбай нь хэдэн мянган мү-аас хэдэн арван мянган мү байдаг. Малчид өндөр дээрээс малынхаа барааг хардаг, олж харахгүй юм бол эрэл болдог. Ажил яруу үед мал хариулах хүн хөслөдөг. Энэ нь мөнгө төгрөг их ордог.
Бодолд буусан зүйлээ тэмдэглэж аваад Дэлхийхонгор дахин дахин судалж үзлээ. Тухайн үед том хэмжээний хяналтын төхөөрөмж харьцангуй боловсоргуй, түүнийг хэрэглэхийг сурталчлахад амархан байсан. Харин хөдөө нутагт эрчим хүчний дэд бүтэц муу учраас утасгүй дамжуулах технологи, тогтвортой цахилгаан хангамжийн системийг ашиглах шаардлагатай байсан.
Дэлхийхонгор асуудлыг шуурхай шийдвэрлэдэг хүн. Тоног төхөөрөмж худалдан авах, зураг төсөл боловсруулах, туршилт төлөвлөх…… гээд бэлтгэл ажил дууссаны дараа тэр гэрээ туршилтын цэг болгон ашиглаж, бараг жил шахам хэдэн арван удааны туршилт хийж, 100000 юань зарцуулж, эцэст нь фотовольтаик системийг ашиглан тогтвортой эрчим хүчний хангамжийг хангах боломжтой болж хөдөө талд утасгүй хяналтын системийг боловсруулж, анхны хэрэглээний шинэ загварын патентыг авчээ.
Тэр хөдөө буй хяналтын камерын систем доор зогсоод ашиглалтын үйл явцыг сэтгүүлчдэд үзүүлжээ. Хяналтын дэлгэцийг сонгож, камерын чиглэлийг тохируулан ойролцоогоор 10000 мү талбай бэлчээрт буй зүйлийг харах боломжтойг харууллаа.
- Өмнө нь хоньчин хөлслэхэд жилд хэдэн арван мянган юань зарцуулдаг байсан. Хөдөө талд утасгүй хяналтын камерыг суурилуулсны дараа бид гэртээ сууж байхдаа хөдөө гадаах нөхцөл байдлыг ажиглаж болох болсон байна. Энэ нь маш их зардал хэмнэнэ гэж Цагааннуур балгасны Улаантуяа багийн малчин Алтанхуар ярьж байлаа.
Хөдөө нутагтаа хяналтын камерыг суурилуулсан айл бүхнийг Дэлхийхонгор тэмдэглэн авч, тэдний хэрхэн ашигласан талаар санал хүсэлт цуглуулдаг.
-Хяналтын камер сайн боловч заримдаа асуудлыг шийдэх биш, зөвхөн олдог. Жишээ нь, үхэр ус уумаар байхыг харвал заавал хүн худаг дээр очиж ус гаргах хэрэгтэй байдаг гэж ярьсан нэг малчны санал түүнд бас нэг зүйлийг бодогдуулав.
Хэдэн сарын дараа тасралгүй туршилт хийсний үр дүнд түүний хоёр дахь бүтээл болох алсын усны хяналтын системийг боловсруулсан байна. Утсан дээрээ хяналтын камерыг нэгээд усны товчийг дарвал хэдэн километрийн цаана байгаа усны онгоцонд ус ордог. Сүүлд нь би үхэр, хонь усны онгоцонд ойрхон очих юм бол ус автоматаар нээгдэн ус гарах мэдрэгчийн системийг хийсэн юм гэж Дэлхийхонгор хэллээ.
-Гэвч эцсийн эцэст нэг хүний хүч хязгаарлагдмал бөгөөд олон санааг бие даан хэрэгжүүлэхэд хэцүү байдаг гэж Дэлхийхонгор хэллээ. Ажлын хугацаагаа дуусгаад тэр нэг найзтайгаа холбоо барьж, мал аж ахуйн технологийн компанийг үүсгэн байгуулжээ.
Компани байгуулагдсан эхний хуцагаанд хийх ажил их байсан ч Дэлхийхонгор өдөр бүр хөдөө очиж, тоног төхөөрөмж суурилуулах, санал хүсэлт цуглуулах, малчдын хэрэгцээг ойлгодог байв. Одоогийн байдлаар тэр 12 хэрэглээний шинэ загварын патентын гэрчилгээтэй бөгөөд Хятад улсад хөдөө аж ахуйн техникийн хэрэглээний “мэргэжилтэн”-ийн жагсаалтад багтсан бөгөөд орон нутгийн малчид түүнийг хөдөө нутгийн “зохион бүтээгч” гэдэг.
Энэ үед Зохион байгуулалтын бүх түвшний хэлтсүүд хөдөө орон нутагт орчин үеийн технологийг нэвтрүүлэхийг дэмжихэд Шилийнгол аймаг Хөдөө орон нутгийн Практик Авьяаслаг Сургалтын Хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд манлайлан оролцов. Технологийн бүтээгдэхүүнүүдийг сурталчлахад хамтран ажиллах зорилгоор Дэлхийхонгор холбогдох хэлтэстэй холбоо барьжээ.
-Хошууны намын хороо болон Хошууны засгийн газраас компанид олон хошуу шяньтай холбоо барьж хамтран ажиллахад тусалж, малчдад бараа бүтээгдэхүүн худалдаж авахад нь нөхвөр дэмжлэг үзүүлэв. Удалгүй уг бүтээгдэхүүнүүдийг Шилийнгол аймгийн хөдөө орон нутагт өргөн хэрэглэж эхэлсэн байна Дэлхийхонгор хэлэв.
Цөлжилтийг засах ба хянах-
-Би хөдөө нутгаа илүү сайхан болгохын тулд чадах бүхнээ хийнэ
Сүүлийн үед Дэлхийхонгорын гар утас тасралтгүй дуугарч байлаа.
-Би саяхан нэг шинэ төсөл дээр ажиллаж эхэлсэн юм. Олон талаар сайн ойлгохгүй учраас их сандарч байлаа гэлээ. Шинэ төсөл нь Шилийнгол аймгийн Шань Да Кэ цөлжилтийг засах ба хянах бүтээн байгуулалтын төсөл. Мал аж ахуйн технологиас цөлжилтөөс урьдчилан сэргийлэх, хянах ажлын шинэ салбарт Дэлхийхонгор орж ирлээ.
Сүүлийн жилүүдэд хөдөө орон нутгийн салбарт шинжлэх ухаан, технологийн хэрэглээ улам өргөн хүрээтэй болж, компани нь тогтвортой үйлчлүүлэгчид болсон. Тэр чөлөөт цагаараа хөдөө орон нутагт өөр юу хийж чадах вэ гэж үргэлж боддог. Орон нутгийн мэдээнээс Шилийнгол аймаг нь цөлжилтийг засах ба хянах ажлыг эрчимтэй дэмжин ажиллаж байгаа бөгөөд нийгэмд тендер зарласан байсныг харсан.
ӨМӨЗО-ы элс цөлжилтийн талбай хамгийн том аймаг хотын нэг болсны хувьд, Шилийнгол аймгийн цөлжилтийн талбай 86.458 сая мү бөгөөд цөлжилтөөс урьдчилан сэргийлэх, хянах ажил маш хэцүү байна.
Найзуудтайгаа санал бодлоо солилцсоны дараа Дэлхийхонгор туршиж үзэхээр болжээ. Төслийн шаардлагуудыг цуглуулах, хамтрагч олох, материал бэлтгэх, өргөдөл өгөх…… Долоохон хоног хүрэхгүй хугацаанд Дэлхийхонгор адилхан санаа бодолтой дөрвөн найзтай болж, малчны мэргэжлийн хоршоо байгуулжээ. Энэ оны 6-р сард Абага хошууны Ой, нутаг бэлчээрийн газраас цөлжилтөөс урьдчилан сэргийлэх, хянах бүтээн байгуулалтын ажилд оролцох зар сурталчилгаа нийтэлж, хөдөө нутгийн шаардлага хангасан хоршоог экологийн бүтээн байгуулалтын ажилд оролцохыг дэмжсэнд Дэлхийхонгор хамгийн түрүүнд нэр мэдүүлэв. Өргөдөл бөглөж, хянан хэлэлцсэний дараа тус хоршоо нь оролцох шаардлагыг хангасан бөгөөд гол ажил нь 20000 гаруй мү талбайд нутаг бэлчээрт бордоо хийх, элс засах, өвс тарих болно.
Өглөөний 6:30 –т Дэлхийхонгор гялс өглөөний цайгаа уугаад, багажны хайрцаг аваад 100 километрийн зайд орших төслийн талбайд хүрч ирэв.
-Төслийг хэрэгжүүлэх явцад тодорхой стандартууд байдаг бөгөөд хэрэв чанд мөрдөхгүй бол үр дүн нь ихээхэн буурна гэж Дэлхийхонгор хэллээ. Стандартуудын дагуу Дэлхийхонгор нэг нэгээр нь судалж, дараа нь тодорхой үйлдлүүдийг интернэтээс хайж, цаг хугацаа өнгөрөхийн хэрээр барилгын шаардлагуудыг эзэмшиж, ажилчдад зааж чаддаг болжээ.
Дэлхийхонгор цөлжилтийг засах хянах ажилд оролцохын зэрэгцээ мал аж ахуйн шинэ технологийг судалж байна. Тэр,
-Би хөдөө нутгаа илүү сайхан болгохын тулд чадах бүхнээ хийнэ гэлээ.
Зохиогч: | Ардын Өдрийн Сонины сэтгүүлч ЖАО ЖИНФЭН |
Найруулагч: | Х.АРВИНТАЛ |
Эх сурвалж: | АРДЫН ӨДРИЙН СОНИН |
URL: