Цөлжилтийг зассан ”Хятадын жор” \5\

“Олон ялалт”-ыг хослуулсан “Фотоволтайк цогцолбор” зэрэг фотоволтайк цөлийн хяналтын загварууд нь дэлхийн цөлжилтөөс урьдчилан сэргийлэх, хянах “Хятадын жор” болж байна. Цөлжилттэй тэмцэх энэхүү цоо шинэ зам, санаа энэ жил гадаадын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн анхаарлыг ихэд татлаа.

11-р сарын 18-ны өдөр CNN агентлаг Хятадын Хөвчийн  цөлийн манхан дээр 200,000 орчим нарны зай хураагуурыг эгнүүлэн байрлуулж, давхиж буй монгол морины хэлбрийг бүрдүүлсэн нь “Хятад улс цэвэр эрчим хүчний ирээдүй рүү хурдацтай хөгжиж байгааг илтгэж байна” гэж мэдээлжээ.

Их Британийн “The Week” сэтгүүлийн цахим хуудсанд 8-р сарын 19-нд нийтлэгдсэн нийтлэлд Хятад улс цөлжилтийн эсрэг тэмцэлд ялалт байгуулж байна. Уг нийтлэлд Хятад улс “цөлжилттэй тэмцэхийн тулд нарыг ашиглаж байна” гэж тэмдэглэсэн бөгөөд энэ нь Хятад улсын “цөлжилт”-ийн эсрэг хийж буй тэмцлийн сүүлийн бүлэг юм.

Америкийн туг мэдээний агентлаг хэлэхдээ, Хятад улсын гаргасан ахиц дэвшил чухал юм. Дэлхийн улс орнууд 2030 он гэхэд сэргээгдэх эрчим хүчний хүчин чадлаа гурав дахин нэмэгдүүлэхээр төлөвлөж байгаа тул нарны эрчим хүчийг элсэн цөлд өргөнөөр ашиглаж чаддаг тэргүүлэгч орнууд “дэлхий дахинд асар их нөлөө үзүүлэх болно”.

Чинхуа их сургуулийн Нийгмийн шинжлэх ухааны сургуулийн Эрчим хүчний шилжилт, нийгмийн хөгжлийн судалгааны төвийн гүйцэтгэх орлох захирал Хэ Жижян хэлэхдээ: “Фотоволтайк цогцолбор” нь НҮБ-ын 2030 он хүртэлх Тогтвортой хөгжлийн хөтөлбөрийн зорилттой маш нийцэж байна. Энэ нь олон талын ач холбогдолтой бөгөөд олон улсын хамтын нийгэмлэгийн анхааралд өртөх хувь тавилантай юм.”гэв.

Сахарын цөлийн тэлэлтийг хязгаарлахын тулд Африкийн орнууд сүүлийн жилүүдэд “ ногоон цогцолбор”-ын төлөвлөгөөг гол болгон цөлжилттэй тэмцэх ажлыг хийж, Хятадын цөлжилттэй тэмцэх хөтөлбөр жор, технологиос бүрэн суралцаж, гайхалтай үр дүнд хүрсэн байна. “Одоо Хятадын ” фотоволтайк цогцолбор”-ийн амжилттай туршлага нь Африкийн сэргээгдэх эрчим хүчийг хөгжүүлэх төлөвлөгөөтэй уялдаж байгаа бөгөөд ” ногоон цогцолбор”-ийн төлөвлөгөө ирээдүйд шинэ гэрлээр гэрэлтэх нь гарцаагүй” гэж Хэ Жизян хэлэв.

Хятад улс цөлжилттэй тэмцэх чиглэлээр гаргасан ололт амжилт нь олон улсын хэмжээнд ихээхэн нөлөөлсөн байна. Сүүлийн жилүүдэд хөгжиж буй олон орнууд цөлжилттэй тэмцэх туршлагаас суралцахын тулд Хятад руу төлөөлөгчдийг илгээж байгаа бөгөөд Үндэсний ой, бэлчээрийн удирдлага жил бүр сургалтад хамрагдах олон улсын сургалт зохион байгуулж байна. Хэ Жижян:

- Хятадын ‘Фотоволтайк цогцолбор’ нь эдгээр олон улсын сургалтын шилдэг сургалтын хэрэглэгдэхүүн, шилдэг туршлагын сургалтын бааз болж, үзэсгэлэнтэй, цэвэр ертөнцийг байгуулахад эерэг хувь нэмэр оруулна гэдэгт би итгэж байна гэж хэллээ.

Найруулагч: Ш.ЦОГЗОЛМАА
Эх сурвалж: СМТ

URL: