Алдарт Анжелина Жоли, Брэд Питт нар албан ёсоор гэр бүлээ цуцлууллаа

4559602-1101917346Алдарт жүжигчид болох Анжелина Жоли, Брэд Питт нарын найман жил үргэлжилсэн хуулийн маргаан өндөрлөж, гэр бүлээ албан ёсоор цуцлууллаа.

Тэд 2014 онд гэрлэж, зургаан хүүхдийн эцэг эх болсон юм. Гэрлэснээсээ хойш хоёр жилийн дараа Анжелина Жоли “дахин эвлэрхээрүй санал зөрөлдсөн” гэсэн шалтгаанаар салах өргөдлөө өгчээ.

Тэрбээр гомдолдоо “2016 оны есдүгээр сард Францаас Лос-Анжелес руу нисэж байхдаа  Питт гэр бүлийнхнээ хэл амаар доромжилж, бие махбодийн хүчирхийлэл үйлдсэн” гэжээ. Үүнээс хойш найман жилийн турш үргэлжилсэн маргаан эцэслэгдэж, тэд хуулийн дагуу гэрлэлтээ цуцлуулсан байна.

Хэдийгээр салалтаа эцэслэж байгаа ч усан үзмийн талбайн төлөөх маргаан хэрхэн үргэлжлэх нь тодорхойгүй байна. Тэдний хамтдаа эзэмшдэг байсан “Château Miraval” дарсны үйлдвэрийн хагасыг Питт хууль бусаар зарсан гэж Жоли буруутгасан юм.


URL: