Торгуулиа төлөөгүй иргэдийн жолоодох эрхийг 3 сараас 2 жил хүртэлх хугацаагаар хасах хуультай. Тодруулбал, Зөрчлийн тухай хуулийн 3.8.4 заалтад заасанчлан “Зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээд тусгайлан олгогдсон зөвшөөрлийн дагуу үйл ажиллагаа явуулах, эрхээ хэрэгжүүлэх хууль, захиргааны хэм хэмжээний актаар тогтоосон журмыг байнга, эсхүл ноцтой зөрчсөн, эсхүл тусгайлан олгогдсон зөвшөөрлийн дагуу үйл ажиллагаа явуулах, эрхээ хэрэгжүүлэх журмыг зөрчсөн зөрчилд нь оногдуулсан шийтгэлийг биелүүлэхээс санаатайгаар зайлсхийсэн бол эрх хасах шийтгэлийг үндсэн шийтгэл дээр нэмж оногдуулна” гэж заасан байдаг. Тэгвэл хуульд заасны дагуу 10-58 удаагийн торгуулиа төлөөгүй 13 иргэний жолоодох эрхийг тус тус нэг жилийн хугацаагаар хассан байна.
Монгол Улсын Зөрчлийн хууль, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулиудад нэмэлт өөрчлөлт оруулж 2024 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс мөрдөгдөж эхэлсэн.
Хуульд орсон нэмэлт, өөрчлөлтэй холбоотойгоор хуулийн хэрэгжилтийг хангуулах зорилгоор Улсын ерөнхий прокурор, Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2024 оны гуравдугаар сарын 13-ны өдрийн хамтарсан тушаалаар “Эрхийг хязгаарлах, эрх бүхий албан тушаалтан, шүүх болон эрх бүхий байгууллага, хоорондын үйл ажиллагааг зохицуулах мэдээлэл солилцох журам”, “Эрх бүхий албан тушаалтнаас оногдуулсан торгох шийтгэлийг нэмэгдүүлж тооцох хугацаа, аргачлал”-ыг тус тус баталсан.
Зөрчлийн тухай хуульд торгуулиа хуульд заасан хугацаанд буюу 15 хоногийн дотор төлсөн тохиолдолд 50 хувь хөнгөрүүлэх, хуульд заасан хугацаанд биелүүлээгүй буюу 15 хоногоос хэтрүүлсэн тохиолдолд 50 хувиар нэмэгдүүлнэ. Торгуулийг сар бүр 10 хувиар нэмэгдүүлж тухай бүр нэмэгдүүлсэн дүнгээр жолоочийн бүртгэлтэй “Гар утас” болон “E-Mongolia”-гаар дамжуулж хүргэх болно.
Улсын ерөнхий прокурорын газар, Хууль зүй дотоод хэргийн яамнаас хэрэгжүүлж байгаа “Зөрчлийн бүртгэл, мэдээллийн нэгдсэн систем”-ээр дамжуулж торгуулийг шалгаж, иргэнд мэдэгдэл хүргэнэ.
Тээврийн хэрэгслийн жолоодох эрхийн үнэмлэх
-тээврийн хэрэгслийн шилжилт хөдөлгөөн хийх эрхийг хязгаарлах арга хэмжээнүүдийг цагдаагийн байгууллага, автотээврийн үндэсний төвийн эрх бүхий тушаалтнууд авна.
Хуульд заасан хугацаанд торгуулиа төлөөгүй тохиолдолд торгох шийтгэлийг биелүүлж дуусах хүртэл хугацаанд тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хязгаарлаж, тээврийн хэрэгслийг хууль, журамд заасны дагуу тусгай талбайд хүргэх буюу өөрөөр хэлбэл түр саатуулах хашаанд зөөж шилжүүлнэ.
Нийт торгуулийн дүн 50 хүртэл хувиар нэмэгдүүлж тухайн хугацаандаа торгуулиа төлөөгүй бол эрх бүхий албан тушаалтан шүүхэд хүсэлт гаргаж, шүүхийн журмаар албадан гүйцэтгүүлэх, нийтэд тустай ажил хийлгэх шийтгэлээр солих санал хүргүүлнэ. Торгуулийн хэмжээ 450,000 төгрөгөөс бага бол:
Торгуулийг шүүхийн шийдвэр гүйцэтгэх журмаар албадан гүйцэтгүүлэх буюу төлүүлнэ.
Торгуулийн хэмжээ 450,000 төгрөгөөс дээш бол:
Торгуулийн нийлбэр дүнд тохирсон цагаар нийтэд тустай ажил хийлгэх шийтгэлээр солиулна.
Нийтэд тустай ажлыг өдрийн 8 цагаас дээшгүй хийх бөгөөд нэг өдрийг 15 нэгж буюу 15,000 төгрөгөөр тооцож шүүх шийдвэрлэнэ.