ХХААХҮЯ-ны газрын дарга асан Л.Чой-Иш, М.Энх-Амар нарыг дахиад шүүхэд шилжүүллээ

ХХААХҮЯ-ны газрын дарга асан Л.Чой-Иш М.Энх-Амар нарыг дахиад шүүхэд шилжүүллээ

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам (ХХААХҮЯ)-ны Мал аж ахуйн бодлогын хэ­рэг­жилтийг зохицуулах газрын дарга асан Л.Чой-Иш, тус яамны Бодлого, төлөвлөлтийн газ­­­­­­рын даргаар ажиллаж байсан М.Энх-Амар нарт хол­богдох, албан тушаалаа урвуулан ашиг­­лаж, бус­дад давуу байдал олгосон хэрэгт НПГ-аас яллах дүгнэлт үйлдэн дахиад шүүхэд шил­­жүүл­лээ. Уг нь тэдэнд холбогдох хэрэгт 2023 оны гуравду­гаар сард прокурор яллах дүгнэлт үйл­­­дэн Баян­­зүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлж байсан юм. Тус шүүхийн шүүгч М.Түмэннаст хэр­гийг хэ­лэл­цээд Л.Чой-Ишийн үйлдлийг хэрэг­­сэхгүй бол­гож, М.Энх-Амарт албан тушаа­лаа урвуулсан хэ­мээн ял­лах дүгнэлт үйлд­сэн прокурорын зүйлч­­лэ­лийг хөнгөрүүлэн өөр­­чилж, Эрүүгийн хуу­­­­­лийн 23.5 дахь хэсгийн ал­бан үүрэгтээ хайнга ханд­сан гэм буруутайд тоо­­цон хөөн хэ­­лэл­цэх ху­­гацаа дууссан гэж цагаат­­­­­гасан юм. НПГ-ын хяналтын прокурор уг шийд­­вэрийг эсэр­­­гүү­цэн нийслэ­лийн Эрүү­­­гийн хэргийн давж заал­дах шатны шүү­хэд ханд­­санаар анхан шатны шүү­хийн тогтоо­лыг хэ­рэгсэхгүй болгож, дахин хэ­лэл­цүүлэхээр бол­сон. Дээд шүүх уг хэргийг хя­нан хэлэлцэ­­хээс тат­галзсанаар Л.Чой-Иш, М.Энх-Амар нарыг Баян­зүрх дүүргийн Эрүүгийн хэр­гийн анхан шатны шүүх дахин хэлэлцэхдээ про­­­­­­курорт бу­­цаах шийдвэр гаргасан байдаг.
Энэ хоёр албан тушаалтан улсын төсвийн сан­­­­хүүжилтээр ХХААХҮЯ-наас 2017, 2018 онд хэ­­­рэг­­жүүлсэн өвөлжилт, хаваржилтыг хүнд­рэл­гүй давах арга хэмжээний хүрээнд өвс, тэ­жээл им­­­порт­лох болон дотооддоо үйлдвэрлэн мал­чид, фер­­мерүүдэд нийлүүлэх аж ахуйн нэг­­жийг сон­гон шал­­гаруулах үйл ажиллагаанд танил та­лаа шал­га­­руулсан хэрэгт холбогдсон билээ. Тод­­­­­руул­бал, гутлын үйлдвэрлэл, худалдаа, ая­лал жуулч­­лал, гадаад худалдааны чиглэлээр үйл ажил­лагаа явуулдаг “Чансаа хан хөхий хол­динг” ХХК-ийн за­хи­рал, найз Н.Болорчулууны аж ахуйн нэг­­жийг дээрх сонгон шалгаруулал­­тад шал­гаруу­лах зо­­рилгоор Л.Чой-Иш тендер хариуцсан ажлын хэсгийн ахлагч М.Энх-Амарт нө­лөөлсөн гэдэг. Улмаар тус яамны Тө­рийн на­рийн бичгийн дар­гын баталсан Өвс, тэ­­жээл им­портлох болон до­тооддоо үйлдвэрлэн мал­чид, фермерүүдэд ний­­­лүүлэх аж ахуйн нэг­жийн сон­гон шалгаруулах ба­римт бичгийн шаард­лага хан­­­­гаагүй “Чансаа хан хө­­­хий холдинг” ХХК-ийг шалгаруулсан. Ингээд 2017 оны арваннэг­дү­гээр сард Мал хамгаалах сантай гэрээ бай­гуу­­лан гурван тэрбум төгрөгийн хүү­гүй зээл олгуулсан байдаг. Мал хамгаалах сан­гаас зээл авсан Н.Болорчулуун захиралтай “Чан­­саа хан хөхий хол­­динг” компани авсан зээлийн­­хээ 1.2 тэрбумыг нь зо­­риулалтын бусаар зар­­­цуул­­сан нь хууль са­­­хиулах байгууллагынхны шалгалтаар тогтоогд­­­сон. ХХААХҮЯ-ны Мал аж ахуйн бодлогын хэ­­­­­­­­­­рэг­­­­­­жилтийг зохицуулах газрын дарга асан Л.Чой-Иш ийн­­хүү найздаа давуу байдал олгосон бол, Бод­­лого, төлөвлөлтийн газрын даргаар ажил­­­­­­лаж байсан М.Энх-Амар мөн л өвс, тэжээл им­­­порт­­­лох болон дотооддоо үйлдвэрлэн мал­чид, фермерүүдэд нийлүүлэх аж ахуйн нэгжийг сон­гон шалгаруулах ажлын хэсгийн ахлагч байхдаа найз Ж.Саруул болон түүний хамаарал бүхий этгээдийн үүсгэн байгуулсан “Ийствест ресурс”, “Бор банди групп”, “Эрхжин” ХХК шаардлага хангаагүй байхад албан тушаалаа ашиглан давуу байдал олгосон байдаг. Улмаар Мал хамгаалах сангаас “Ийст вест ресурс”-д 1.1 тэрбум, “Бор банди групп”-д 190 сая, “Эрхжин” ХХК-д 650 сая төгрөгийн хүүгүй зээл олгуулсан юм.

Г.Орчлон

https://www.unuudur.mn/a/272845


URL: