“Томуугийн халдвартай хүн ханиаж, найтаахад агаарт цацагдсан вирус 2-8 цаг байдаг”

c100ede8b625287e0cd0a53248ba0a09025c4413Томуу, томуу төст өвчний нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ.

ЭХЭМҮТ-ийн Яаралтай тусламжийн тасгийн эрхлэгч М.Пүрэвжаргал “ЭХЭМҮТ-ийн хүүхдийн яаралтай тусламжийн тасгаар амралтын өдрүүдэд 350-400, ажлын өдрүүдэд 250-380 орчим хүүхэд үйлчлүүлж байна. Эдгээрийн 60-70 хувь нь амьсгалын замын халдвартай хүүхдүүд байна. Олонх нь 5 хүртэлх насныхан байна. Томуу, томуу төст өвчний тохиолдол өмнө долоо хоногийнхоос нэмэгдсэн. Өндөр халуурах, халуун буухдаа удаан байна. Халууны хугацаа 2-5 хоног үргэлжилж байна. Амьсгалын замын халдварууд ханиаж, найтаах, бөөлжиж суулгах зэрэг шинж тэмдгээр илэрч байна. Томуугийн нууц хугацаа 2-5 хоногийн хугацаанд үргэлжилнэ. Томуугийн халдвартай хүн ханиаж, найтаахад агаарт цацагдсан томуугийн халдварын вирус өрөө тасалгаанд 2-8 цаг байдаг. Тиймээс амны хаалт зүүж хэвшихийг зөвлөж байна. Өндөр халуурч байгаа хүүхэд шингэн ихээр алддаг. Тиймээс шингэн сайн уулгах хэрэгтэй. Уушгины хатгаагаар хүндэрч байгаа хүүхдүүдийн дийлэнх нь томуугийн вакцин хийлгээгүй байна. Түүнчлэн хоёрдогчоор нянгийн халдвар хавсарч байгаа тохиолдолд уушгины хатгалгаа болох эрсдэл өндөр байна” гэлээ.


URL: