Ерөнхийлөгчийн хэлэгдсэн агуулгаар Мэргэжлийн хяналтын газрыг дахин сэргээнэ

mergjlyn-hynaltin-yrunhii-gzrЕрөнхийлөгч У.Хүрэлсүх энэ сарын 16-нд утаатай холбоотой асуудлаар Засгийн газар, Тавантолгой түлш компанийн төлөөлөл, ЦЕГ-ын дарга, ТЕГ-ын дарга болон холбогдох албаны хүмүүсийг дуудаж үүрэг чиглэл өгсөн.

Энэ үеэр шахмал түлшний чийгшил өндөр буюу 13 хувьтай байгааг шүүмжилж, өмнө нь 4-5 хувьтай байсан, барьцалдуулагч болон хатаалгатай холбоотой асуудлыг нэн даруй цэгцлэхийг үүрэгдсэн. Үндсэндээ, манайд дотоодын хяналт шалгалтын байгууллага нь өөрөө үүрэг чиглэл нь тодорхойгүй, яамд руу чиглүүлээд орхисон явдал дээр хатуу үг цухалзуулсан нь энэ.

Ерөнхийлөгч Агаарын бохирдлыг бууруулах үндэсний төв болон Мэргэжлийн хяналтын ерөнхий газар татсан буугдсаныг сөхөж, улсын хэмжээнд өнөөдөр чанар стандарт, мэргэжлийн хяналт хийдэг байгууллага алга гэдэг мессежийг өгөв. Ийн ерөнхийлөгч “Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хороо”-г нэн даруй байгуулахыг Шадар сайдад үүрэг болгосон юм. Холбогдох асуудлыг хариуцсан чиглэл рүү нь зааж, үүрэгжүүлээгүйгээс болж утааны асуудал дунд нь эзэнгүй хаягдаж байгаа дээр шүүмжлэхийн сацуу Мэргэжлийн хяналт, Агаарын бохирдлыг бууруулах үндсэний төвийг татан буулгасан Засгийн газрыг ч давхар үгээрээ чимхээд авсан.

Шахмал түлш, барьцалдуулагчтай холбоотой асуудал дээр Тагнуул болон Цагдаагийн Ерөнхий газрын даргад асуудал байвал зөөлөн хандахгүй байхыг ч ерөнхийлөгч үүрэгдсэн юм.

Ерөнхийлөгчийн эл үгээс лавшруулбал, ойрын хугацаанд Мэргэжлийн хяналтын газрыг эргэн бүрдүүлж, үндсэн чиг үүргээр нь ажиллуулахаар харагдаж байна. Нөгөө талдаа хариуцлагын асуудлыг эргээд ярихын тулд эзэн биежүүлэх нэг шалтгаан ч мөн

Эргэн сөхвөл, 2022 оны Засгийн газрын хуралдаанаар Мэргэжлийн хяналтын ерөнхий газрыг татан буулгах шийдвэр гаргасан талаар тухайн үед ЗГХЭГ-ын даргаар ажиллаж байхдаа Д.Амарбаясгалан мэдээлэл хийж байсан юм. Тухайн үед Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын үүргийг салбар яамдад харъяалуулах, хүний эрүүл мэнд, амь настай холбоотой онцгой болон тусгай чиг үүргээс бусад боломжит чиг үүргийг хувийн хэвшил, ТББ-аар гүйцэтгүүлэх чиглэлийг барьж ажиллана гэж байсан бөгөөд 300 орчим орон тоог хэмнэнэ. Төр давхардсан хяналт, шалгалтаар хүндрэл учруулдаг гэх үндэслэлээр 26 чиглэлийн үйл ажиллагаа явуулдаг тус байгууллагыг татан буулгасан.

Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын чиг үүргийг дараах байдлаар яамдад хуваарилсан

Өнөөдөр энэ байгууллагын үндсэн мэргэжилтэн, байцаагч нар холбогдох яамд болон агентлаг, ТББ зэргээр олон талд тарж шингэсэн.

Сүүлд тус газрын даргаар одоогийн УИХ-ын Тамгын газрын даргаар ажиллаж буй Б.Баасандорж ажиллаж байсан юм.

Т.БАТСҮРЭН

https://eguur.mn/558537/


URL: