ТикТок-ыг АНУ-д тодорхой хугацаанд ажиллуулахыг зөвшөөрөхөө Трамп илэрхийлжээ
АНУ-ын шинээр сонгогдсон Ерөнхийлөгч ДоналдТрамп 12-р сарын 22-ны өдөр Аризона муж улсад болсон Бүгд Найрамдах намын бага хурал дээр хэлэхдээ, “Нийгмийн харилцааны богино хэмжээний видео платформ “ТикТок”-ыг Америкт хэсэг хугацаанд үргэлжлүүлэн ажиллуулахыг зөвшөөрнө гэжээ.
Тодруулбал Д.Трамп: “Бид энэ платформ дээр олон тэрбум хариу тусгалыгг хүлээн авлаа”, “магадгүй бид үүнийг хэсэг хугацаанд байлгах нь зүйтэй” гэсэн байна.
Энэ оны 4 дүгээр сарын 24-нд, Америкийн Ерөнхийлөгч Жо Байден Конгрессоос баталсан хуулийн төсөлд гарын үсэг зурж, 270 хоногийн дотор ТикТок-ыг Хятадын бус компанид худалдах хэрэгтэй, эс тэгвээс Америкт уг програмыг хориглох болно гэж ТикТок-ыг эзэмшигч “ByteDance” компанид шаардсан бол энэ сарын 16-нд ТикТок АНУ-ын дээд шүүхээс АНУ-ын Засгийн газрын уг платформыг албадан худалдах шийдвэрийг түр хугацаагаар зогсоохыг шаардсан юм. 12-р сарын 18-нд АНУ-ын Дээд шүүх мэдэгдэхдээ, албадан худалдах зарлиг Үндсэн хууль зөрчсөн эсэх асуудлыг яаралтай хянан хэлэлцэх бөгөөд Холбооны дээд шүүх энэ хэргийн талаар ирэх оны 10-нд мэтгэлцэх болно гэсэн билээ.
Г.Бямба
https://sonin.mn/newsDetail/7276
URL: