Сурагчаа зодсон багшийг Архангай аймгийн цагдаагаас шалгаж байна

8f8bb3b40a45ba73a4106c23489198beЦахим орчинд бага ангийн багш сурагчдаа гар хүрч буй бичлэг тарж олон хүний бухимдлыг төрүүлээд байгаа билээ. Энэхүү бичлэгийн тайлбарт тус үйл явдал Архангай аймгийн нэгэн төвийн Ерөнхий боловсролын сургуулийн ангид болсон үйл явдал хэмээн бичсэн байсан.

Тэгвэл энэхүү бага ангийн багшийн ёс зүйгүй үйлдэлд хариуцлага тооцохыг шаардаж буй иргэдийн бухимдал цахим орчинд ихээр хөвөрч байна. Энэ асуудлаар ЦЕГ-н Хэвлэл мэдээллийн төвөөс тодруулга өгч,  Сурагчаа зодсон багшийг Архангай аймгийн цагдаагаас шалгаж байна, тун удахгүй дэлгэрэнгүй мэдээлэл өгнө гэсэн юм.


URL: