Банкны болон төрийн байгууллагын үйлчилгээг нэг дороос авааарай
Голомт банк үйлчилгээгээ харилцагчдадаа хүртээмжтэй хүргэх зорилгоор хаанаас ч, хэзээ ч ашиглах боломжтой дижитал үйлчилгээг тасралтгүй хөгжүүлсээр ирсэн. Голомт банк дижитал үйлчилгээгээ аппликэйшн, портал сайт зэрэг төрөл бүрийн сувгуудаар дамжуулан хүргэдгийн нэг нь өөртөө үйлчлэх банк буюу ATM төхөөрөмж юм.
Харилцагчид өмнө нь ATM төхөөрөмжөөс зөвхөн банкны үйлчилгээ авдаг байсан бол төрийн байгууллагын үйлчилгээг хамт авах боломжийг бүрдүүлсэн Smart KIOSK төхөөрөмжийг Голомт банк Монгол Улсад анхлан нэвтрүүлээд байна. Энэхүү KIOSK төхөөрөмжийг хэрэглээнд нэвтрүүлснээр харилцагчид Голомт банк болон доор дурдсан төрийн байгууллагын үйлчилгээг орон нутаг, Улаанбаатар хотод байрлах 330 гаруй шинэчлэгдсэн ATM төхөөрөмжийг ашиглан өөрт ойроос авах таатай нөхцөл бүрдэж буй юм.
Харилцагч та Smart KIOSK төхөөрөмжийн үндсэн 4 цэсээс сонгон өөрт хэрэгтэй үйлчилгээг аваарай.
“КИОСК” цэс
Харилцагчдын хэрэгцээг хангасан нийт 29 төрлийн банкны бүтээгдэхүүн, үйлчилгээг авах боломжтой
1. Гүйлгээ хийх
- Өөрийн данс хооронд
- Банк дотор
- Банк хооронд
2. Харилцах данс
- Данс нээх
- Данс хаах
- Дансны хуулга харах
- Дансны дэлгэрэнгүй харах
- Дансны хуулга файлаар авах
3. Хадгаламж
- Хадгаламж нээх
- Хадгаламж сунгах
- Хадгаламж хаах
- Дансны дэлгэрэнгүй харах
- Дансны хуулга харах, файлаар авах
4. Карт
- Пин код авах
- Пин код солих
- Картын статус өөрчлөх
- Картын жагсаалт
- Карт захиалах, нөхөн авах, сунгах
5. Зээл
- Цалингийн зээл
- Зээлийн төлөлт
- Зээлийн дансны дэлгэрэнгүй
- Тэтгэврийн зээл
6. Бусад үйлчилгээ
- Хувийн мэдээлэл шинэчлэх
- Шилжүүлгийн гүйлгээний баримт авах
- Тодорхойлолт мэйлээр авах
- Солонгос ЭСЯ-ны хураангуй хуулга авах
“Тоон гарын үсэг” цэс
“GSign Mongolia” аппликэйшн болон иргэний үнэмлэх дээрээ тоон гарын үсэг авч, үүнийгээ ашиглан “E-Mongolia” цэсээс төрийн байгууллагын лавлагаа, тодорхойлолтыг хурдан шуурхай авах боломжтой.
“E-Mongolia” цэс
Дараах байгууллагуудаас үзүүлдэг 40 орчим төрлийн төрийн үйлчилгээний лавлагаа, тодорхойлолтыг имэйлээр хүлээн авах боломжтой.
- Улсын бүртгэлийн ерөнхий газар
- Эрүүл мэндийн яам
- Гаалийн ерөнхий газар
- Нийгмийн даатгалын ерөнхий газар
- Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар
- Авто тээврийн үндэсний төв
- Цагдаагийн ерөнхий газар
“SocialPay” цэс
Та SocialPay аппликэйшний хэрэглэгч бол карт ашиглахгүйгээр бэлэн мөнгөний зарлага гаргах боломжтой.
Голомт банкны Smart KIOSK нь банкны төдийгүй төрийн байгууллагуудаас олгодог лавлагаа, тодорхойлолтыг харилцагч өөрт ойроос, хурдан шуурхай авах боломжийг бүрдүүлж, тэр дундаа тоон гарын үсгийг олгодог анхны төхөөрөмж болж буйгаараа онцлогтой. Энэхүү өөртөө үйлчлэх төхөөрөмж нь үйлчилгээний байгууллага, худалдааны төв, эмнэлэг, сургууль зэрэг иргэдийн хамгийн хэрэгцээтэй газруудад нээлттэй байршсан тул харилцагч та хүссэн цагтаа, хүссэн газраасаа банкны болон төрийн үйлчилгээг тав тухтай аваарай.
Нэмж дурдахад Голомт банк, Төрийн банк, Худалдаа, хөгжлийн банкны хамтын ажиллагааны гэрээний хүрээнд SmartKIOSK төхөөрөмжөөс Төрийн банк болон Худалдаа, хөгжлийн банкны картаар бэлэн зарлага гаргасан тохиолдолд гүйлгээний шимтгэл 100₮ байна.
Үйлчилгээний талаарх дэлгэрэнгүй мэдээллийг Харилцагчийн үйлчилгээний төвийн 1800-1646 дугаарт холбогдон лавлана уу.
#SmartKIOSK
URL: