Хөл хүнд Меган Фокс найз залуугаасаа салжээ
Жүжигчин Меган Фокс өнгөрсөн сард дөрөв дэх хүүхдээ тээж буйгаа олон нийтэд зарласан билээ. Гэсэн ч тэрээр хөл хүнд болсноо зарласнаас ердөө хоёр долоо хоногийн дараа найз залуугаасаа салсан гэх мэдээлэл цацагдаж эхлээд байна.
Эх сурвалжийн мэдээлж буйгаар Талархлын баярын үеэр Меган Фокс MGK-ийн утаснаас тэднийг салалтад хүргэх зүйлс олж мэдсэн бөгөөд үүнээс хойш MGK дахин Меган Фокстой уулзахаар ирээгүй гэв.
Хосууд өмнө нь хэд хэдэн удаа хоёр тийш болж, хосын сэтгэл зүйн эмчилгээнд хамрагдаж байсан. Мөн тэдний анхны хүүхэд хэвлийдээ амьгүй болсон харамсалтай мэдээгээ хуваалцаж байсан тэд энэ удаад ч мөн дахин хоёр тийш болох сонголт хийсэн хэмээн ойрын эх сурвалж нь дурдсан байна.
Меган Фокс ирэх 2025 оны гуравдугаар сард амаржих ажээ.
URL: