Эмбер Херд хоёр дахь хүүхдээ өлгийдөн авах гэж буйгаа зарлав

aaa(1)Жүжигчин Эмбер Херд хоёр дахь хүүхдээ өлгийдөн авах  гэж буй тухайгаа орон нутгийн цагаар пүрэв гарагт мэдээлжээ.

Түүний төлөөлөгч жирэмсний эхэн үе дээрээ яваа учраас дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй хэмээсэн бөгөөд Эмбер Херд өөрөө хүүхдээ тээж байгаа эсэх болон тээгч эхийн тусламжтай хүүхдээ тээж байгаа эсэх нь одоогоор нууц гэжээ.

Эмбер Херд 2021 оны 4-р сард тээгч эхийн тусламжтайгаар Оона охиноо өлгийдөн авсан. Ганцаараа хүүхдээ өсгөх хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн тэрээр “Хүүхдийн ортой болохыг тулд сүйн бөгж авахыг хүсэхгүй байгаа минь хэвийн зүйл гэж найдаж байна. Тэр миний үлдсэн амьдралын минь эхлэл” хэмээж байжээ.

Экс нөхөр Жонни Депптэй хийсэн шүүхийн маргаанаас хойш гурван сарын дараа АНУ-г орхин явсан тэрээр хамгийн сүүлд өнгөрөгч есдүгээр сард охины хамтаар Мадридад зугаалж яваа харагджээ.


URL: