Макрон дахин нэг Ерөнхий сайдыг томилох шаардлагатай боллоо

325733-06122024-1733444636-1653900504-1-1-1024x683Лхагва гарагт Францын парламент Засгийн газраа огцруулсны дараа Ерөнхийлөгч Эммануэль Макрон шинэ Ерөнхий сайдыг ойрын хугацаанд томилно хэмээн мэдэгдэв.

Түүний гол зорилго нь 2025 оны төсвийг парламентаар батлуулах гэдгийг онцлов.

Энэ оны есдүгээр сард томилогдсон Мишель Барниер ердөө гурван сар ажиллаад огцорсноор орчин үеийн Францын түүхэнд хамгийн богино хугацаанд ажилласан Ерөнхий сайд болсон юм.

Макроныг сөрөг хүчний зарим хүмүүс огцрохыг шаардсан ч тэрбээр 2027 оны тавдугаар сард бүрэн эрх нь дуусах хүртэл албан тушаалдаа үлдэнэ гэдгээ мэдэгдээд буй.

Тэрбээр “Та бүхний надад өгсөн бүрэн эрх таван жилийн хугацаатай, би дуустал нь биелүүлнэ” гэсэн.

Мөн тэрбээр мэдэгдэлдээ шинэ Засгийн газарт олон намын төлөөлөл багтах ёстой гэдгийг хэлсэн ч ямар намууд гэдгийг онцолж дурдаагүй юм.

Францын хамгийн залуу Ерөнхий сайдаар тодорч байсан Габриел Аттал энэ оны есдүгээр сард огцорсны дараа 73 настай улс төрч Мишель Барниерыг томилсон.

Хэт баруун болон зүүний үзэл баримтлалтай намууд Барниерыг эрх мэдлээ ашиглан олонхын дэмжээгүй төсвийг парламентын эцсийн санал хураалтгүйгээр баталсан хэмээн огцруулах санал хураалт явуулсан.

Энэ нь 1962 оноос парламент нь итгэл хүлээлгэхгүй гэсэн санал хураалтаар Засгийн газраа огцруулж буй анхны тохиолдол болсон юм.

Эх сурвалж: Reuters


URL: