Өмнөд Солонгосын Батлан хамгаалахын сайд огцорно

173336477667510523037abСӨҮЛ, 2024 оны арванхоёрдугаар сарын 5 /Yonhap/. Өмнөд Солонгосын Батлан хамгаалахын сайд Ким Ён Хёны огцрох хүсэлтийг тус улсын Ерөнхийлөгч Юн Сог Ёль хүлээн авчээ.

“Өнөөдөр Ерөнхийлөгч Батлан хамгаалахын сайд Ким Ён Хёны огцрох хүсэлтийг хүлээн авч, албан тушаалаасаа огцрохыг зөвшөөрлөө” гэж Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Чон Жин Сок мэдэгджээ.

Үндэсний батлан хамгаалахын сайд Ерөнхийлөгчид онц байдал зарлахыг зөвлөсөн гэж Өмнөд Солонгосын хэвлэлүүдэд бичиж байсан юм. Ким Ён Хён иргэдээс уучлалт хүсэж, онц байдал зарласны хариуцлагыг хүлээж огцорно гэдгээ лхагва гарагт буюу өчигдөр мэдэгдсэн байна.

Д.Жаргал

Эх сурвалж: “Монцамэ” агентлаг


URL: