СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Гацуур модны гэрлэн чимэглэлийн аюулгүй байдлаа хангаарай

468899779_882276167435562_4337855537064805856_n-190104-130698227Шинэ жилийн баяр болж айл өрх, аж ахуй нэгж байгууллагууд гацуур модоо засаж байгаа энэ үед галын аюулгүй байдлаа хангах дараах сэрэмжлүүлгийг хүргэж байна.

Аль ч төрлийн гацуур мод шатамхай, гал алдсан үед богино хугацаанд аюултай хорт хий утаажилт үүсгэж, их хэмжээний гал түймэр гарах эрсдэлтэй тул урьдчилан сэргийлж;

  • гэрлэн чимэглэлийн цахилгааныг хяналттай асаах
  • хүүхдийг асран хамгаалах хүнгүй орхихгүй байх
  • гэрлийг олон цагаар асаахгүй байх
  • гэрлэн чимэглэл нь гэмтэлтэй эсэхийг шалгах
  • халалт үүссэн эсэхийг тогтмол шалгах
  • тэжээлийн утасны орооцолдоог гаргаж хэрэглэхийг нийслэлийн Онцгой байдлын газраас анхааруулж байна.

Эх сурвалж: ОБЕГ


URL: