Сайд Ч.Номингийн багц дахь 18.3 тэрбум төгрөгийн “Соёлын эрхийн бичиг”-ийг хасжээ
Сангийн сайд Б.Жавхлан 2025 оны төсвийн төсөлд Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Номингийн багцад байсан “соёлын эрхийн бичиг”-ийг хасахаар тусгасан гэж мэдэгдэв.
Өмнөх төсвийн төсөлд тусгаснаар бол СПАЖЗ-ын сайд Ч.Номингийн багцад 598 тэрбум төгрөг багтсан. Үүнээс урсгал зардал 432.2, хөрөнгийн зардал 165.6 тэрбум төгрөг. Хөрөнгийн зардлын 165.6 тэрбум төгрөгийн 138.6 тэрбумыг соёлын төв, музей, спорт заал зэрэг барилга, барилга байгууламжид зарцуулах бол үлдсэн 26.9 тэрбумыг салбарын тоног төхөөрөмжид зарцуулахаар төлөвлөж байв.
Засгийн газар ирэх оны төсвийг өнөөдөр үдээс хойш өргөн барина. Тэр үед төсвийн төсөлд сайд Ч.Номингийн багцад ямар төсөл, арга хэмжээ туссаныг харах үлдлээ.
URL: