Солонгосын сөрөг хүчний нам Ерөнхийлөгчөө огцрохыг шаардаж байна
БНСУ-ын сөрөг хүчин болох Ардчилсан нам (АН) лхагва гарагт буюу өнөө өглөө Ерөнхийлөгч Юн Сок Ёолыг нэн даруй огцрохыг шаардлаа. Ерөнхийлөгч Юн Сок Ёол өчигдөр улс даяар онц байдал зарласан шийдвэрийг тус улсын парламент буюу Үндэсний ассамблей хэлэлцэн цуцалсан.
БНСУ-ын АН-ынхан Үндэсний ассамблейн чуулганы нэгдсэн хуралдааны үеэр Ерөнхийлөгч Юныг огцрохгүй бол түүнийг огцруулах ажиллагааг нэн даруй эхлүүлнэ гэдгээ мэдэгдэв. Тус намаас гаргасан мэдэгдэлд “Ерөнхийлөгч Юн дайны байдал зарласан нь Үндсэн хууль зөрчсөн үйлдэл” гэж үзжээ. Мөн “Ерөнхийлөгчийн энэ шийдвэр нь бослогын ноцтой үйлдэл бөгөөд импичментийн төгс шалтгаан” гэж мэдэгдсэнийг Yonhap news мэдээлсэн байна.
URL: