Сингапурын Raffles эмнэлэгт 5-10 хувийн хөнгөлөлт эдлэх боломж

Хэрвээ та Голомт банкны олон улсын эрхтэй карт эзэмшдэг бол Зүүн Өмнөд Азийн тэргүүлэх эмнэлэг болох Сингапурын Raffles эмнэлэгт 5-10 хувийн хөнгөлөлттэй үнээр үйлчлүүлэх боломжтой боллоо.

Хөнгөлөлтийн хувь хэмжээ таны ямар зэрэглэлийн карт эзэмшдэгээс тань хамаарах бөгөөд энгийн эрхтэй карт 5 хувь, Алтан карт 8 хувь, Платинум карт 10 хувиар эмнэлгийн төлбөрөөс тус тус хөнгөлнө.

Хөнгөлөлт Raffles эмнэлгийн үзлэг оношилгоо, ор хоногийн төлбөр, эмчилгээ үйлчилгээний багц, нэмэлт үйлчилгээнүүдэд хамааралтай.

Голомт банк болон Raffles эмнэлгийн хооронд байгуулсан хамтран ажиллах гэрээ нь гадаадад өндөр үнээр оношлуулж, эмчлүүлдэг манай иргэдийн хувьд бодит хэмнэлтийг авчирч байгаа юм. Өөрөөр хэлбэл эмнэлгийн төлбөрөөс 5-10 хувь хөнгөлүүлэх нь тийм ч хялбар олддог боломж биш юм.

Хэрвээ та хүсвэл онгоцны буудлаас тосуулах, хэлмэрч хөлслөх зэрэг нэмэлт үйлчилгээнүүдийг авч болох бөгөөд энэ талаар тус эмнэлгийн Монгол дахь төлөөлөгчийн газар урьдчилан мэдэгдэх хэрэгтэй.

Raffles эмнэлгийн Монгол дахь төлөөлөгчийн газар Гандирс төвд байрлаж байгаа бөгөөд тус эмнэлгийн эмч нар Сингапураас Монголд ирж ажиллах үеэр Голомт банкны карт эзэмшигчид мөн зөвлөгөө мэдээлэл авч, зохион байгуулсан сургалтанд нь хамрагдах боломжтой.

Дашрамд дурьдахад Голомт банк 3-р сарын 31-нийг дуустал олон улсын эрхтэй энгийн Mastercard болон UnionPay картуудынхаа жилийн хураамжийг чөлөөлөн үнэгүй олгож байгаагаас гадна Алтан картуудаа 50 хувийн хөнгөлттэй үнээр авах боломжийг олгож байна.

Дэлгэрэнгүй мэдээллийг 310639 утсаар болон Голомт банкны өөрт ойр байрлах салбар, тооцооны төвүүдээс аваарай.


URL: