Нэг цагийн дотор 5кг жин нэмсэн юүтүбэр бүсгүй

ksdlӨмнөд Солонгосын алдартай юүтүбэрүүдийн нэг Heebab ер бусын гэмээр идэх чадвараараа шүтэн бишрэгчдээ гайхшруулжээ. Тэрээр саяхан цацагдсан E-Bap Three Meals нэвтрүүлгийн үеэр жингийн огцом өөрчлөлтөө харуулсан ба нэг удаагийн хоололтоороо 4.8 кг жин нэмсэн байна.

Хоол идэхээсээ өмнө тус нэвтрүүлгийн продюсер И Ён Шигтэй уулзан хоолны өмнө болон дараа биеийн жин нь хэрхэн өөрчлөгдөж буйг өвөрмөц санаагаа илэрхийлсэн тэрээр хоол идэж эхлэхээсээ өмнө 50.4 кг жинтэй байжээ.

Хөл хөдөлгөөн ихтэй Хундэ гудамжинд алхаж явсан хосуудад санал тавин нэвтрүүлгээ эхэлсэн тэрээр даршилсан могой загас бүхий хоолноос таван порцыг захиалахын сацуу хулд загасаар амталсан будаа, мисо шөл, нэмэлт хачруудыг мөн захиалсан байна. Нэвтрүүлэгт оролцсон хосууд удалгүй цадсан болохоо илэрхийлсэн бол юүтүбэр бүсгүй үргэлжлүүлэн идсээр бүх хоолоо дуусгасан байна.

Хосууд түүнийг ойролцоогоор 2кг орчим жин нэмсэн байх хэмээн таамагласан ч түүний биеийн жин хэдийнэ 55.2кг болтлоо нэмэгджээ. Энэ тухайгаа Heebab “5кг нэмнэ гэдэг нь миний хувьд хангалтгүй зүйл. Би өөрийгөө 7кг нэмэх хүртлээ идэж чадна гэж бодож байна” хэмээсэн нь олны гайхширлыг төрүүлжээ.

 


URL: