Монгол, Хятад, Казахстаны иргэд хамтран зөвшөөрөлгүй ашиг малтмалын хайгуул хийжээ
Монгол Улсын иргэн С.Х, Бүгд Найрамдах Казахстан Улсын иргэн Д.А болон БНХАУ-ын иргэн Х.Ж, М.Ш, В.Ш нар нь Баян-Өлгий аймгийн нутаг дэвсгэрт тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул хийсэн нь шалгалтын явцад тогтоогджээ.
Эдгээр иргэд мөн олборлолт явуулсан, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан эд зүйлсийг устгасан хэрэгт Эрүүгийн хуулийн 24.2 дугаар зүйлийн 1-д зааснаар Хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох, 21.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар Нотлох баримтыг хуурамчаар үйлдэх, устгасан хэмээн прокуророос яллах дүгнэлт үйлдэн Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна.
Т.ГЭРЭЛТ-ИРЭЭДҮЙ
https://eguur.mn/553090/
URL: