Goldman Sachs 900 сая долларын алдагдал хүлээлээ

7072ed2020688a6f5a649343103dfe379e64b71f (1)Goldman Sachs банкны мэдлийн сангаас Northvolt AB аккумляторын компанид оруулсан хөрөнгө оруулалтын 900 сая доллараа оны эцэст алдагдалд оруулан тооцохоор болсон тухай  Financial Times сонин мэдээлэв. Учир нь Шведийн компани дампуурлаа зарлажээ.

Goldman Sachs банкны мэдэгдэлд өгүүлснээр хөрөнгө оруулалт нь хувьцаа авсан бусад сангуудын мэдэлд шилжжээ.

Northvolt нь Европын хамгийн том, өндөр технологийн компаниудын нэгд тооцогддог байв.  Тус компани Volkswagen, Volvo зэрэг автомашин үйлдвэрлэгчдэд аккумлятор нийлүүлдэг юм.


URL: