Арванхоёрдугаар сард зохион байгуулах бөхийн барилдааны хуваарь
Монголын Үндэсний бөхийн холбооноос арванхоёрдугаар сард зохион байгуулах хуваарийг танилцуулж байна.
Арванхоёрдугаар сарын 07-нд 13:00 цагаас
Ардчиллын төлөөх намууд нэгдсэний 24 жилийн ойд зориулсан Улс, аймаг, цэрэг, сумын цолтой хүчит 128 бөхийн барилдаан,
Арванхоёрдугаар сарын 10-нд 13:00 цагаас
Ардчилсан хувьсгалын 35 жилийн ойд зориулсан Улс, аймаг, цэрэг, сумын цолтой хүчит 128 бөхийн барилдаан,
Арванхоёрдугаар сарын 14-нд 11:00 цагаас
Сумын цолтон болон залуу бөхчүүдийн ээлжит барилдаан,
Арванхоёрдугаар сарын 15-нд 13:00 цагаас
“Хийморь төсөл”-ийн хүрээнд зохион байгуулж буй Дэлхийн хүчтэнүүд үндэсний бөхөөрөө барилдах “Жүдо бөх VS Чөлөөт бөхийн багийн Үндэсний бөхийн халз барилдаан 25 жил” багийн барилдаан,
Арванхоёрдугаар сарын 21-нд 11:00 цагаас
“Азтай залуус 12 сар” Аймаг, цэрэг, сумын цолтой болон залуу 256 бөхийн барилдаан,
Арванхоёрдугаар сарын 29-нд 13:00 цагаас
Үндэсний эрх чөлөө тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 113 жилийн ойд зориулсан “Ерөнхийлөгчийн цом”-ын төлөөх өндөр чансаатай 128 бөхийн барилдаан тус тус болно.
URL: