TikTok өсвөр настнуудад фильтер ашиглахыг хориглоно
TikTok нийгмийн сүлжээ 18 нас хүрээгүй хэрэглэгчдэдээ бьюти фильтер /beauty filter/ ашиглахыг хориглохоор болжээ. Гаднах төрхийг сайжруулах технологи өсвөр настнуудын сэтгэцийн эрүүл мэндэд муугаар нөлөөлөхөөс болгоомжлох үүднээс ийм шийдвэр гаргажээ.
TikTok нийгмийн сүлжээний 18-аас доо насны хэрэглэгчид нүд, уруулаа томруулах, арьсаа тэнийлгэх эсвэл өнгийг нь өөрчлөх боломжгүй болно.
Сүүлийн үед олон нийтийн дунд гаднах төрхийг илүү гоё, сайхан харагдуулдаг фильтерүүд өсвөр настнууд, тэр дундаа охидын сэтгэцийн эрүүл мэнд, өөрийгөө үнэлэх үнэлэмжид нөлөөлж буйд санаа зовних болжээ. Зарим залуус фильтер ашигласны дараа өөрийнхөө жинхэнэ төрхийг голж эхэлдэг байна.
URL: