Тайланд улс “LGBTQ” нийгэмлэгт зориулсан салбараа өргөжүүлнэ

AP24153394154555-810x500Тайланд улсад ижил хүйстний гэрлэлтийг зөвшөөрөх хууль ирэх нэгдүгээр сараас хэрэгжиж эхлэх болсон. Үүнтэй холбогдуулан “LGBTQ” нийгэмлэгт зориулсан аялал жуулчлалын салбараа өргөжүүлэхээр төлөвлөж байна. Тайланд нь тус нийгэмлэгийн хувьд хурим, бал сараа тэмдэглэх хамгийн алдартай газруудын юм. Учир нь тус улс бэлгийн чиг хандлага өөр иргэддээ эрх тэгш байх бололцоог хангаж өгсөн бөгөөд хүртээмжтэй байдлыг чухалчилдаг аж.

  Аяллын бизнес эрхлэгчид  “LGBTQ” нийгэмлэгээс олон тооны жуулчдыг татах сонирхолтой байдаг учир ирэх оноос хэрэгжиж эхлэх хууль нь тэдэнд хүчин чармайлтаа нэмэгдүүлэх боломжийг олгож байна.

Түүнчлэн амралт, зугаалгын газрууд жендерт хамаарахгүй ариун цэвэр, хувцас солих өрөөг бий болгохоор төлөвлөж байгаа бол хурим зохион байгуулагчид онцгой өдрөө тэмдэглэх хосууддаа уламжлалт хуримын даашинз, хослол бус олон төрлийн сонголттой хувцаснуудаас сонгох боломжийг олгох аж.

Дижитал аялал жуулчлалын платформ болох “Agoda”-ын тооцоолсноор, ижил хүйстний гэрлэлтийн хууль хэрэгжиж эхэлснээр жилд 4 сая олон улсын жуулчдыг татах болно. Мөн тухайн салбарын орлого жил бүр 2 тэрбум ам.доллароор нэмэгдэх боломжтой гэжээ. Гэсэн хэдий, зарим “LGBTQ” нийгэмлэгийн сайн дурын байгууллагууд зөвхөн эдийн засгийн салбарт анхаарал хандуулах бус ялгаварлан гадуурхалтыг зогсоох нэмэлт арга хэмжээ авах шаардлагатай байгааг онцолжээ.

ЭХ СУРВАЛЖ: NHK


URL: