АНУ: Путин анхааруулж байгаа ч цөмийн довтолгоо хийх магадлал бага
АНУ-ын тагнуулын ажиллагааны тал дээр мэдээлэлтэй таван эх сурвалж “Reuters” агентлагт хэлэхдээ Путин илүү ширүүн мэдэгдэл гаргаж байгаа ч цөмийн довтолгоо хийх магадлал бага гэжээ. Тэдгээр эх сурвалжууд АНУ-ын зэвсгийг ашиглан ОХУ-ын гүнд цохилт өгөх зөвшөөрөл Украинд олгосон нь цөмийн довтолгоо болох эрсдэлийг нэмээгүй хэмээсэн байна.
Гэхдээ ОХУ нь Киевийг дэмжиж буй барууны орнуудад үзүүлэх дарамт шахалтаа нэмэгдүүлж, Европын объектуудын эсрэг хорлон сүйтгэх ажлаа өргөжүүлэх төлөвтэй гэж тэдгээр эх сурвалжууд хэлжээ. Өнгөрсөн долоон сарын турш хийсэн хэд хэдэн тагнуулын үнэлгээний дүнд АНУ зэвсгийн хэрэглээнд тавьсан хязгаарлалтаа сулруулах нь цөмийн зэвсэг ашиглахад хүргэхгүй гэж дүгнэсэн аж. Тэрхүү дүгнэлт нь өөрчлөгдөөгүй гэж эх сурвалжууд хэлжээ.
Мэдээлэл өгсөн хүмүүсийн нэг нь болох Конгрессын туслах ажилтан “Дүгнэлт хэвээрээ үлдсэн. ATACMS пуужингууд ОХУ- цөмийн тооцоололд өөрчлөлт авчрахгүй” гэсэн байна. ОХУ өнгөрсөн долоо хоногт Украин руу баллистик пуужин харвасан. Шинжээчид баллистик пуужин хөөргөсөн нь Вашингтон болон Европын орнуудад анхааруулга өгөх зориулалттай байсан гэж үзэж байгаа. Гэхдээ энэ нь дүгнэлтийг өөрчлөөгүй гэж эх сурвалжууд хэлсэн юм.
Эх сурвалж: Reuters
URL: