Хиймэл оюунд суурилсан кибер халдлагын хохирол 2028 он гэхэд $64.4 тэрбум хүрнэ

image_2023-10-04_113750479Дэлхийн нийт хүн амын 5.35 тэрбум нь өдөр тутамдаа интернэт ашиглаж байгаагаас 63.8 хувь нь сошиал медиа хэрэглэгч буй. Гэтэл 2028 он гэхэд кибер халдлагын улмаас дэлхийн эдийн засагт 64.4 тэрбум ам.долларын хохирол учрах төлөвтэй байгааг ЦХИХХЯ-наас мэдээллээ.

Монгол Улсад сүүлийн таван жилийн хугацаанд 14.085 залилах гэмт хэрэг бүртгэгдсэнээс 97 хувь нь цахим орчинд үйлдэгдсэн байна. Цахим орчинд үйлдэгдсэн нийт гэмт хэргийн тоо өнгөрсөн таван жилд 14.9 дахин, учирсан хохирлын хэмжээ 270.8 дахин өссөн. Зөвхөн сүүлийн нэг жилд цахим гэмт хэргийн хохирлын хэмжээ 7.5 дахин өсөж, 139.2 тэрбум төгрөгт хүрсэн байгаа юм.

Харин энэ оны байдлаар манай улсын кибер аюулгүй байдлын түвшин 17 байраар урагшилж 193 орноос 103 дугаар байрт эрэмбэлэгдэж байгаа тухай Дэлхийн кибер аюулгүй байдлын 2024 оны тайланд тусгагдсан байна. Мөн 2022 онд хийсэн судалгаагаар нийт иргэдийн 75 хувь нь кибер аюулгүй байдлаа хангах мэдлэггүй гэх дүгнэлт гарчээ.

2023 оны судалгаагаар дэлхий дахинд 3.4 сая кибер аюулгүй байдлын мэргэжилтэн шаардлагатай байгаагаас 2.7 сая нь Ази, Номхон далайн бүс нутгуудад байгаа гэсэн тоон мэдээлэл бий.

Сүүлийн жилүүдэд геополитикийн нөхцөлөөс шалтгаалан кибер халдлага эрчимжиж, “Microsoft” компанийн мэдээллээр өдөр тутамд 600 сая халдлагыг хамгаалж байгаа аж.

З.УЧРАЛ

https://eguur.mn/551782/


URL: