Хананд скочоор тогтоосон гадил 6.2 сая ам.доллароор зарагджээ

comd_20241121155311“Sotheby’s” дуудлага худалдааны ордноос явуулсан дуудлага худалдаагаар хананд мөнгөлөг өнгийн скочоор тогтоосон гадил 6.2 сая ам.доллароор зарагджээ. “Comedian” нэртэй бүтээлийг Италийн уран зураач Маурицио Каттеналу бүтээжээ. Шинжээчид энэхүү сонирхолтой бүтээлийг 1-1.5 сая ам.долларт хүрнэ гэж тооцоолж байсан юм. “Comedian” гадилыг криптовалютын бизнес эрхлэгч Жастин Сан гэгч худалдан авчээ. Тэрбээр ойрын үед тэрхүү гадилыг идэхээр төлөвлөж буйгаа Х сүлжээнд бичсэн байна.

Энэхүү бүтээл чухам урлагийн бүтээл үү, эсвэл тохуурхал уу? Энэ тухай Sotheby урлангийн тэргүүн Дэвид Галперин “Каттеланы хийсэн бүтээл нь орчин үеийн хүмүүс урлагийн ертөнцийг толин тусгал мэт харуулж, биднээс олон асуулт асууж, урлагийн бүтээлийг бид хэрхэн үнэлдэг, юуг урлагийн бүтээл гэж нэрлэдэг болохыг эргэн нэг бодож үзэхэд хүргэж байна. Дуудлага худалдаанд оролцогчид энэхүү жимсийг худалдаж авч байгаа хэрэг биш. Харин энэхүү бүтээлийг хуулбарлахыг зөвшөөрөх эрхийг олгосон “гэрчилгээ” юм” гэжээ.

Уран бүтээлч Каттелан уг бүтээлээ өндөр орлоготой, уран зураг сонирхогчдын зочилдог үзэсгэлэн дээр байршуулсан ба уг бүтээл олны анхаарлыг татах нь дамжиггүй. Энэ нь мөн уран зураг сонирхогчдын анхаарлыг татаж, тэд ямар ч утгагүй зүйлд хөрөнгө оруулах зоригтой гэдгийг илтгэж буй аж. Энэ нь нөгөө талаараа баян хүмүүсийг “шоглож” буй хэлбэр гэнэ.

Хошигнол хийгээд гүн гүнзгий айдас мэдрүүлдэг бүтээлүүдээрээ алдартай энэхүү уран бүтээлч хүмүүст өөрсдийн хамгийн хар бараан хэсэгтэй нүүр тулахыг санал болгодог байна.


URL: