О.Сүлдхүү Армийн дэлхийн аварга болж, М.Даваабанди мөнгөн медаль хүртлээ
Арменийн нийслэл Ереван хотод чөлөөт бөхийн Армийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн үргэлжилж байна. 37 дахь удаагийн тус тэмцээнээс манай тамирчид эхний хоёр өдрийн дараахь байдлаар нэг алт, хоёр мөнгөн медаль хүртэв. Тодруулбал, эрэгтэйчүүдийн 79 кг-ын жинд “Алдар” спорт хорооны тамирчин О.Сүлдхүү алтан медалиар энгэрээ мялааж, төрийн дууллаа эгшиглүүлсэн бол 57 кг-д олон улсын хэмжээний мастер М.Даваабанди мөнгөн медалийн эзэн болжээ. Харин эмэгтэйчүүдээс 37 дахь удаагийн тэмцээний анхны медалийг 55кг-д Ази тивийн аварга, Залуучуудын олимпын мөнгөн медальт, олон улсын хэмжээний мастер М.Дөлгөөн авлаа.
URL: