Ирэх мягмар гаригт БҮХ НИЙТЭЭР АМАРНА
Монгол Улсын Их Хурал 2023 онд 64 дүгээр тогтоол баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, Анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тэмдэглэхээр тусгасан билээ.
Уг тогтоолд Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, Анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг 2024 оны арваннэгдүгээр сарын 26-ны өдөр улс орон даяар тэмдэглэж, Анхдугаар Үндсэн хуулийн түүхэн ач холбогдлыг шинжлэх ухааны үндэслэлтэй судлах, эрдэм шинжилгээний хурал зохион байгуулах, түүхэн судалгааны болон танин мэдэхүйн бүтээл туурвиж нийтийн хүртээл болгох, Үндсэн хуулиа эрхэмлэн дээдлэх үзэл санааг иргэдэд тайлбарлан таниулах, төрийн ёслол хүндэтгэлийн бусад арга хэмжээг зохион байгуулахаар тусгасан.
Энэ хүрээнд УИХ Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, Анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан хийж, “Парламентын хянан шалгах чиг үүрэг” чуулга уулзалтыг зохион байгуулах аж.
Монгол Улсын Бүх нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд зааснаар монголчууд жилд есөн удаа баярын болон тэмдэглэлт өдрүүдэд амардаг. Энэ дагуу арваннэгдүгээр сарын 26-ны мягмар гарагт Улс тунхагласны өдөр бүх нийтээр амарна.
Арванхоёрдугаар сарын 29-ний Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний баярын өдөр тохиох ба энэ өдөр мөн бүх нийтээр амарна.
Монгол Улсын Үндсэн хууль БҮРЭН ЭХЭЭРЭЭ
Мөн их, дээд сургуулийн оюутнууд, ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдад зориулан “Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдэвт хичээл, “Үндсэн хуульт ёс: өнгөрсөн, одоо, ирээдүй” сэдэвт эрдэм шинжилгээний хурал, ойд зориулсан үзэсгэлэн, хүчит бөхийн барилдаан болон төрийн ёслол хүндэтгэлийн бусад арга хэмжээг зохион байгуулна хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.
URL: