МУБИС 45 хоногийн курсээр багшлах эрх олгож, төлбөрт 1,053,000 төгрөг авна
Боловсролын сайдын 2024 оны А/64 дүгээр тушаалын дагуу мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагад багшлах эрхийн сургалт зохион байгуулах сургалтын байгууллагыг бүртгэж эхлээд буй.
Ингэхдээ,
- Магадлан итгэмжлэгдсэн багш бэлтгэдэг дээд боловсролын сургалтын байгууллага байх
- Багшлах эрх олгох сургалтын хөтөлбөр нь Боловсролын судалгааны үндэсний хүрээлэнгийн дүгнэлттэй байх
- Сургалтын хөтөлбөрийг чадамжид суурилсан сургалтын арга зүйгээр боловсруулсан байх
- Багшлах бүрэлдэхүүний сургагч багш нар боловсролын сургалтын байгууллагад 10-аас доошгүй жил ажилласан туршлагатай, багш мэргэжилтэй байх шаардлага тавих юм.
Харин сургалтын төлбөр 1,053,000 төгрөг бөгөөд бүртгэлийн хураамж 30,000 төгрөг байхаар зохицуулагджээ. Энэ нь МУБИС-ийн бүртгэлийн шаардлага юм. Тодруулбал сургалтын найман долоо хоног нь танхим, нэг долоо хоног нь онлайнаар хичээллэнэ. Сургалтыг хавар, намар тус бүр нэг удаа зохион байгуулж төгсөхөд нь шалгалт авч, сертификатын ажил хамгаалуулах юм байна.
Энэ хүрээнд сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын сургалтын байгууллагад ажиллах хүсэлтэй иргэнийг багшлах эрх олгох хувилбарт сургалтаар бэлтгэнэ. Сургалт дараах төрөлтэй байна.
- Багшаас бусад мэргэжлээр дээд боловсрол эзэмшсэн иргэнд багшлах эрх олгох сургалт
- Багш мэргэжил эзэмшсэн иргэнд боловсролын өөр түвшний боловсролын сургалтын байгууллагад, эсхүл өөр судлагдахууны чиглэлээр багшлах эрх олгох сургалт
- Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагад багшлах эрхийг чадамжид суурилсан сургалтаар олгоно
- Мэргэжлийн сургалтын байгууллагад багшлах эрхийг сургах зүйн чадамж эзэмшүүлэх ургалтаар олгоно
- Багшлах эрх олгох сургалтын зохион байгуулалт нь танхимын, цахим, зайн, ажлын байранд суурилсан, хосолсон хэлбэртэй байж болно
Сургалтад тавигдах шаардлага
- Maтематик болон байгалийн шинжлэх ухаан, анагаах ухаан, мэдээлэл харилцаа, технологи, хууль, бизнес, эдийн засаг, урлаг, англи хэлний чиглэлээр дээд боловсролын сургалтын байгууллагыг 2.7-оос доошгүй голч дүнтэй төгссөн бакалавраас доошгүй зэрэгтэй байх, эсхүл эдгээр чиглэлээр магадлан итгэмжлэгдсэн дээд боловсролын сургалтын байгууллагад 2.7-оос доошгүй голч оноотой суралцаж байгаа гурав, дөрөвдүгээр ангийн суралцагч байх
- Монгол хэлний ярианы болон бичгийн чадвартай байх
- Сэтгэцийн өвчин, эмгэггүй байх
- Багшлах эрх олгох сургалтын хөтөлбөр нь Боловсролын ерөнхий хуулийн 17.3-т заасан байгууллагын дүгнэлттэй, хүүхдийн эрх, хамгаалал суралцахуйн онол, арга зүй, тухайн түвшний боловсролын сургалтын хөтөлбөр, түүнийг хэрэгжүүлэх технологи, үнэлгээ зэрэг агуулгыг тусгасан байна
- Багшлах эрх олгох сургалтын багш нь боловсролын сургалтын байгууллагад 10-аас доошгүй жил ажилласан туршлагатай, багш мэргэжилтэй байна
- Багшлах эрх олгох сургалтад хамрагдах хүсэлтэй иргэн дараах баримт бичгүүдийг цахимаар бүртгүүлнэ /ургалтад хамрагдах хүсэлт, анкет, эзэмшсэн боловсролын баримт бичгийн хуулбар, 3х4 хэмжээтэй цээж зураг/
- Багшлах эрх олгох сургалт 45 хоногоос дээшгүй байна
Талуудын чиг үүрэг
- Багшлах эрх олгох сургалтыг магадлан итгэмжлэгдсэн багш бэлтгэдэг дээд боловсролын сургалтын байгууллага зохион байгуулна. Сургалтыг мэргэжлийн байгууллага, боловсролын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагатай хамтран зохион байгуулж болно
- Мөн Боловсролын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага холбогдох талуудтай хамтран зохион байгуулна.
URL: