Домогт тамирчин Майк Тайсоны 19 жилийн дараах хүчтэй эргэн ирэлт
Мэргэжлийн боксын домогт тамирчин Майк Тайсон 19 жилийн дараа боксын дэвжээн дээр гарна.
Өдгөө 58 настай боксчин Майк Тайсон чансаа өндөртэй тамирчин болох Жейк Пол нар өндөр шагналын сантай тэмцээнд тулалдахаа мэдэгдээд байна.
Тулааны шагналын дүн албан ёсоор зарлагдаагүй ч Жейк Полын зүгээс хэвлэлийн бага хурал дээрээ “Домогт тамирчныг хүнд цохилтоор ялсныхаа төлөө би 40 сая ам.доллар авах болно” гэж мэдэгдсэн. Харин Майк Тайсоны хувьд тус тулаанаас 20 гаруй сая ам.долларын ашиг олно гэсэн мэдээлэл ойрын эх сурвалжаас нь иржээ. Уг тулаан энэ баасан гарагт буюу арваннэгдүгээр сарын 15-ны өдөр АНУ-ын Даллас хотноо зохион байгуулагдах юм.
Сонирхуулахад, Жейк Пол нь мэргэжлийн боксын карьераа эхлүүлснээс хойш 10-1 гэсэн амжилттай явж байгаа тамирчин юм.
URL: